Киргиз, Казахстаны тусгай албад их хэмжээний хар тамхи илрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Киргизийн ДХЯ-наас Казахстаны тусгай албатай хамтран, хар тамхины том сүлжээг илрүүллээ. Талууд 2021 оны намраас эхлэн хагас жил хэртэй тусгай ажиллагаа явуулсны үр дүнд интернетээр Төв Азийн орнуудад мансууруулах бодис зардаг байсан хоёр нууц лабораторийг илрүүлэн устгажээ.

Мөн 765 кг марихуан, 19,5 кг альфа PVP, 6 кг мефедрон, 5 кг гашиш хураан авлаа. Энэ нь мөнгөн дүнгээр нийт 1,8 сая ам.доллар болж байгаа юм. Тусгай ажиллагааны хүрээнд Киргизийн гурав, Казахстаны дөрвөн иргэн баривчлагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top