Алдар Бадмаев: Монголыг ашиглан гадаадаас бараа авч чадна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Буриадын эдийн засагч Алдар Бадмаев Байкал агентлагт ярилцлага өгөхдөө Украины дайн, эдийн засгийн хоригийн үед Монгол Улсын гүйцэтгэх үүргийн талаар өгүүлсэн байна.

Алдар Бадмаев “Монгол бол Оросын хувьд хэзээд стратегийн түнш байсаар ирсэн түүхтэй. Монгол одоо Орос, Хятад гэсэн хоёр том геополитикийн түншийнхээ голд хавчигдсан байдалд байгаа. Бид түүхэндээ Монголоос үргэлж мах авдаг байсан. Манай бүх мах комбинат Монголоос түүхий эдээ авдаг байсан билээ. Харин одоо олон улсын тодорхой хэдэн байгууллагын учруулж байгаа саад тотгороос болоод бид монгол мах авч чадахгүй болсон. Гэхдээ бидний хувьд Монгол транзит тээврийн орон гэдгээрээ маш чухал. Монголын нутгаар бид янз бүрийн барааг гадаадаас авч болно. Манай хэд хэдэн компани Буриад, ОХУ-д хэрэгцээтэй барааны тээврийг Монголоор дамжуулан хийхээр бэлтгэж байна. ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан орнуудтай бид шууд худалдаа хийж чадахгүй ч Монголыг ашиглан, бараа авч чадна. Тэдгээр улсын бараа Монголд бууж, гаалийн шалгалтаа даваад Монголын өмч болсон хойно нь бид Алтанбулаг-Хиагт боомтоор дамжуулан Буриаддаа авах юм. Ингэснээр Алтанбулаг, Хиагт боомтын нэр хүнд ч өснө. Энд бид урьд нь эдийн засгийн онцгой бүс байгуулахаар бэлтгэж байсан үе бий. Монгол бол Хятадыг Оростой холбох машин, төмөр замын тээвэр төдийгүй байгалийн хий, нефть дамжуулахад ч чухал үүрэгтэй орон. АНУ-тай харилцаа муудахад америкчууд Хятадын нефть, байгалийн хий авах далайн замыг хялбархан тасалж чадна гэдгийг Хятад ойлгож байгаа. Тэгсэн тохиолдолд хуурай замын хамгийн найдвартай зам нь Монголоор дамжиж байгаа зам юм. Буриад маань Орос, Монгол, Хятадыг холбосон тун таатай байрлалтай. Миний авсан мэдээллээр орос компаниуд Хиагт-Алтанбулагын боомтод маш их склад, агуулах худалдан авч байгаа гэсэн. Ойрын үед бид Монголоос маш олон сонирхолтой, содон бараа хүлээн авах болно” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zob shuu.(192.82.87.89) 2022 оны 05 сарын 26

bid bas dalimaar hiliin boomtuudaa hogjuuleed uls hoorondoo ariljaa naimaa hiin sh dee. bvh uls ashig honjoo haij hudaldaa hiideg ch de. getel door heden aguu ardchilsan vzelt garuud tenegteed bna.. amerikuud hvrtel baruund ooriin shatdag vnetei hiig zarah geed chireed bgaa bizdee. hen hendee ashigtai shuu. buriad ah dvvsee demjin shuu..

2  |  0
123(103.10.22.68) 2022 оны 05 сарын 26

Өмхий хужаагын үр сад аятайхан бгаарай

1  |  1
монголхүү(122.201.24.229) 2022 оны 05 сарын 26

бид хожно.хэрэгтэй юмыг нь зөөгөөд байж дээ

3  |  0
Засс(202.126.89.247) 2022 оны 05 сарын 26

Новшнууд Монголын экспортод 35 хувийн татвар тавьчихаад сайн түншүүд ч гэх шиг

2  |  3
Mongol exportoo nem(64.119.24.138) 2022 оны 05 сарын 26

Buriadin ediin zasagch ch gex shig. Yarshig baina daa. Ed naraar zaalgaad baixdaa yax ve dee. Mongoliig oros shig xorigt oruulj gantsaarduulax ni uu. Mongol uursdin exportoo nemegduulexee l bod. Mongol EU, Asia Pacific busiin uls geed yamarch ulsad export xiij bolno. Iim yed oros gex xereggui, shaardlaga ch baixgui.

1  |  2
Гэрэлтээ(66.181.161.37) 2022 оны 05 сарын 24

Тэнэгтээд Оросд хайртайдаа биш учирч болох эрсдэлээс \nЗайлс хийж байна эргүү үхэр чам шиг хашигарч байгаад \nУлсдаа гай чирэх юмуу мангуу минью

0  |  1
Путин Оросыг мөхөөнө(103.212.119.147) 2022 оны 05 сарын 24

Их ярьвал Оросууд Хятадаас илүү манайхаас газар нутаг булаан авсан бас манай Буриад Тува Халимаг ястануудыг хэл соёл бичиг үсэгнээс нь салгасан. Хамгийн хөгжил муу бүс нутаг нь Буриад Тува Халимаг ш дээ. Өвөрмонголчууд өөрин бичиг үсэг хэл соёлоо хамгаалж монгол сургуультай монгол радиотелевизтэй Буриад Тува Халимагаас л дээр амьдардаг. Бид Орос ах л гэж хуцдаг тэд бидэнд салаавч өгдөг ш дээ ах дүү нарыг маань өөрсдийнхөө өмнөөс дайнд явуулж хомроглон устгалд оруулж байхад энд муусайн новшнууд Путинг магтаад байх юм. Тэд тэр өмхий Орос руугаа зайлаарай

1  |  2
Балайтаад байгаарай(103.212.119.147) 2022 оны 05 сарын 24

Тэгэж байж Оростой хамт хориг арга хэмжээнд ормооргүй байна шүү оркуудаа. Барууныхан мэдчихвэл хамтад нь ертөнцөөс тусгаарлаж Хятадууд хилээ хааж Монгол гадаад ертөнцөөс тусгаарлагдаж Хятадыг гуйхаас өөр аргагүй болно. Тэр үед Хятадууд манайд нэгдэж ор гэж тулгана даа. Ганцаардсан Орос Хятадад биднийг өгнө барууныхан таг дуугай зөвшөөрнө Орос биднийг хамгаалах ч үгүй

1  |  2
тэнэгтээрэй(23.105.110.233) 2022 оны 05 сарын 24

БУСДААРАА БУУЗ ХУУШУУР ГЭЖ МЭДЭХ ҮҮ? ОДОО МАНАЙХЫГ ХОРИГТ ХИЙХ НЬ ҮҮ!!ҮГҮЙ ШҮҮ!!!

0  |  1
Z(202.9.46.253) 2022 оны 05 сарын 24

Аль аль талдаа ашигтай наймаа үсэргэнээ одоо бүгдээрээ

4  |  1
З(59.153.113.61) 2022 оны 05 сарын 24

Айлын хүүхдүүд айхтар шүү. Ашиглана л гэнэ.

4  |  0
Ok(64.119.27.18) 2022 оны 05 сарын 22

Estoi hutsaarai aan, 30n jil gaaliin tatvaraa nemj mongolchuudiig boochihood, muu mongol tsarailsan oros chin odo l genet mongol gedeg bolj genedee aan

2  |  2
Монгол(192.82.67.192) 2022 оны 05 сарын 24

Хоригт оруулж алах нь

2  |  3
Э(64.119.17.94) 2022 оны 05 сарын 24

Ингэж тэнэгтээд бвал монголчууд хориг арга хэмжээнд орно шүү дээ.

6  |  5
зочин(66.181.161.68) 2022 оны 05 сарын 22

90- ээд оны ганзагын худалдаа маягийн юм эргээд ирэх нь дээ..буцаад хуучин үе рүүгээ ухраад наасан..

8  |  1
Манайх дагаад хөгж(84.170.205.121) 2022 оны 05 сарын 24

Манайх дагаад хамт ажиллавал аль аль талдаа ашигтай орлоготой хөгжөөл эхэлчихнэ шүү. Азтаф ч юм уу Монголчууд бас.

6  |  4
Иргэн(91.166.54.44) 2022 оны 05 сарын 24

Өмхий оросуудын гар хөл

10  |  8
Зоч(103.161.242.103) 2022 оны 05 сарын 24

Одоо л манайх ашиглаж болох гарц нь болж харагдаж дээ. Хаана ч байхгүй өндөр татвараа буулгах юм байгаа биздээ..

11  |  1
Зочин(139.5.218.190) 2022 оны 05 сарын 22

Монголчуудбн хувьд оросын хил гааль үргэлж хаалттай маш өндөр татвартай. Одоо нөхдүүд ядарсан үедээ маныгаа мөлжиж эхлэх нь. Эхлээд өөрсдөө хил гаалийнхаа таоифаа буулга. Худалдаагаа чөлөөтэй болго. Буриад гэж үндэстэн бдаг юм уу. Тэд Өвөрмонголчуудаас долоон дор устаж бгаа ястан. Буриад хэл ёс заншлаа мэдэхгүй. Оросоор ярина. Оросууд нь нөхдүүдийг тоохгүй. Дайны үед гондом шиг хэрэглэнэ.

12  |  2
zochin(66.181.161.38) 2022 оны 05 сарын 21

iim balai yumnudig bolioch,adil mongol bailaach,odo tsagni or .ingej baigaad orsdo dotoodii. taivan baidla aldagana.oros,buriad,kazak ....hyanachee,juulchin juramar tsoon orulj bhni der,dotroh monglchudaad l hairlaj hamgaal,omno mongol bsn hamagui hari hunl gesn ug.zz

2  |  1
Зочин(202.126.90.157) 2022 оны 05 сарын 24

Чөлөөт бүс байгуулах үё ч ирлээ дээ

3  |  0
зочин(66.181.188.23) 2022 оны 05 сарын 24

манайх ч гэсэн энэ цаг үеийг ашиглаж чөлөөт бүсээр мөнгө хиймээр байх юмаа хараад сууж болохгүй дээ бид төмөр замыг ашиглаж чадаагүй алдсантай адил байж болохгүй дээ

4  |  0
Top