Дэлхийн тэргүүн баян 10 хүний нийт хөрөнгө дэлхийн хүн амын 40 хувийн эзэмшдэг нийт хөрөнгөнөөс давдаг. Өөрөөр хэлбэл, нийт 3.1 тэрбум хүний хөрөнгөнөөс давдаг гэж “Oxfam” олон улсын хүмүүнлэгийн байгууллага мэдээлжээ.
Дэлхий дахинд нийт 2688 тэрбумтан байгаа нь хоёр жилийн өмнөх тооноос 573-аар нэмэгджээ. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 12.7 их наяд ам.доллартой тэнцдэг байна. Ам.долларын тэрбумтан 20 хүний хөрөнгө Африкийн Сахарын цөлийн өмнөд хэсгийн ДНБ-нээс их. Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд 30 цаг тутамд нэг тэрбумтан төрж байжээ.
Сүүлийн хоёр жилд тэрбумтнуудын нийт хөрөнгө сүүлийн 23 жилийн нийт хэмжээнээс өссөн байна. Тэдний эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ дэлхийн ДНБ-ний 13.9 хувьтай тэнцэж байгаа нь 2000 онтой харьцуулахад гурав дахин нэмэгджээ.
Сүүлийн жилүүдэд эрчим хүч, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэд хамгийн өндөр ашиг олсон байна. Сүүлийн хоёр жилд тэдний нийт ашиг 453 тэрбум ам.долларт хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )