Их лайк авч, алдар нэрд гарахыг хүссэн влогчид улс болгонд бий. Тэд шинэ дагагчтай болохын тулд амь насаа эрсдэлд оруулж, нэг хэсэг нь байгаль дэлхийгээ сүйтгэж байна.
Пакистаны Margalla Hills хэмээх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тиктокчин бүсгүй Dolly-гийн “Намайг хаана ч явсан гал дагадаг” нэртэй бичлэг гарсны дараа цагдаа нар түүнийг баривчилжээ.
Бичлэг дээр бүсгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр алхах бөгөөд араас нь гал даган асаж байна. Үзэгчид дургүйцэн, гомдол гаргаж эхэлэх үед бичлэгээ Долли (жинхэнэ нэр нь Хумара Асгар) устгасан ч оройтсон байлаа.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Исламабадын Цагдаагийн газраас түүнд “Байгаль орчин бохирдуулсан, санаатайгаар түймэр тавьж, дархан цаазат газрыг сүйтгэсэн” ял тулгаж байна. 20 секундын богинохон бичлэг эзнээ шоронд аваачихгүй юм гэхэд их хэмжээний мөнгөн торгуульд унагаах нь тодорхой болжээ.
Бичлэг авах зорилготой тавьсан гал нь 250 төрлийн шувуу, 38 сүүн тэжээлтэн амьдардаг, 600 төрөл зүйлийн ургамал ургадаг дархан цаазат газарт ойн түймэр үүсгэсэн гэж Цагдаагийн газраас тогтоосон бол бүсгүй бичлэг авсныхаа дараа галаа бүрэн унтраасан гэж заргалдаж байгаа юм.
Бичлэгийг ингэж авсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Tэнэг үнээ...