Тува дуучид Украинд шархадсан цэргүүдээ эргэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

ОХУ-ын Тувагийн Үндэсний найрал хөгжмийн удирдаач Эртине Тумат, хөгжимчин Айдын Седии, Шораан Очур нар Москва хотын академич Н.Н.Бурденкогийн нэрэмжит цэргийн эмнэлэгт зочиллоо.

Тэд Украины дайнд шархадсан тува царгүүдээ эргэж очсон бөгөөд үндэсний дуу дуулж, хөөмий толилуулсан байна. Мөн Москва дахь Тувагийн худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнууд тува үндэсний хоол хийн, цэргүүдээ дайлжээ.

Цаашдаа Тувагийн Үндэсний найрал хөгжмийн зүгээс тус эмэнлэгт аялан тоглолт байнга хийж байхаар гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(64.119.26.190) 2022 оны 05 сарын 30

Салчиг тогоогийн гэнэн албатууд аа гэж

1  |  0
зочин(150.129.140.145) 2022 оны 05 сарын 30

Mонгол цусны пялдага зан байн аа байна..

0  |  1
Top