ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотод аварга том Будда бурханы хөшөө сүндэрлэн бослоо. Хөшөөг Их Енисей (Бий-Хем), Бага Енисей (Каа-Хем) голын цутгал, Бельдир уулын бэлд барьжээ.
26 тонн жинтэй, 16 метр өндөр энэхүү хөшөө нь Тувагийн уугуул, ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгугийн санаачилгаар Кужугет Шойгу сангаас Тувагийн 100 жилд зориулсан бэлэг гэнэ.
Эрт дээр үеэс Тувад хоёр том голын цутгалыг эрч хүчтэй, гэгээн газар гэж үздэг байжээ.
Асар том Буддагийн хөшөө босгосноор Тувад ирэх жуулчдын тоо эрс өснө гэж Тувагийн тэргүүн Владислав Ховалыг үзэж байна.
Тувагийн Тэргүүн хамба лам хөшөөг нээх ёслолын ажиллагааг удирдан явууллаа. Лам нар Сергей Шойгуд бүрэн хэрэглэлтэй морь бэлэглэж, талархал дэвшүүлэв.
Хөшөөг бүтээгч Виталий Шанов “Энэ бол ОХУ-д хамгийн том, өндөр Буддагийн хөшөө. Хэсгүүдээ Воронеж хотод хийлгэж, есөн машинаар зөөж авчирлаа. Угсарч босгоход бүтэн сар зарцуулсан” гэж сэтгүүлдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Хараад байхад их нүгэлтнүүд нас ахихаараа элдэв өргөл барьц хөшөө баримлаар Бурханыг хахуульдах гэж оролдох юм. Даанч энийгээ хийж байхдаа нүглээ үргэлжлүүлсээр байдаг. Шойгу Украйн, Оросын хэдэн арван мянганы хүний үхэлд буруутай бол манайд Жээнк Баттулга, Жэм-ийн Цэрэнпунцаг гээд байна даа
burhan buddha gej bhgui
Яг Щойгугын Орос эхнэрийх нь царайг дууриалгаж хийсэн гэж байгаа
Түвдийн хойноос орох нь дээ. Технологийн сургууль байгуулсан бол дээр байсан даа.
путин царайтай шаацан