“Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалжээ

2022 оны 06 сарын 01

Мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар өчигдөр /2022.05.31/ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна.

Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг юм байна. Мөн хурлаар Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд  хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, махны нийлүүлэлтийн сүлжээний хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүн 106 мянган тонныг экспортолжээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд шууд хор хөнөөл учруулахуйц эрсдэлтэй салбарууд болох хүнс, эрүүл мэнд, барилга, зам дэд бүтцийн хяналтыг ямар ч тохиолдолд сулруулж болохгүй. Монгол Улсын экспортын мах, махан бүтээгдэхүүн ийм түвшинд байгаа нь нэг талаас монголчууд бидний нэр хүнд, нөгөө талаас хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой, ноцтой асуудал гэдгийг онцгой анхаарч ажиллах ёстой” гэж мэдээлэл хийхдээ хэллээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (119.40.98.74) 2022 оны 06 сарын 02

Бидний голоод авдаггүй 2,3-р зэргийн махыг халуун аргаар боловсруулж пактетлаад Хятадруу экспортод гаргадаг байлаа .Одоо тэгээд тэр муу махаа өөрсдөө зооголдоо үхэр монголчууд минь.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 06 сарын 01

Цуцлаад л болоо юу..

0  |  0
иргэн(202.9.46.41) 2022 оны 06 сарын 01

Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах багадана. ЭРҮҮ ҮҮСГЭХ ЁСТОЙ...........

0  |  0
зочин(103.111.68.3) 2022 оны 06 сарын 01

баригдсан ганц энэ баригдаагүй үлдсэн хужаа эзэнтэй махны үйлдвэрүүдийг бүгдийн татан буулгаж хариуцлага тооцож монгочуудын эрүүл мэндийг буцааж өг

0  |  0
зочин(103.111.68.3) 2022 оны 06 сарын 01

хятад эзэнийг нь хувиалдсан монгол дарга нартай хамт хятадын хуулиар цаазаар аваачээ

0  |  0
Ёх(166.205.147.5) 2022 оны 06 сарын 01

Цуцлаад л болоо юу!!!

0  |  0
zochin(106.154.128.248) 2022 оны 06 сарын 01

Mgl chuud min ee eruul mendee anhaarj uz

0  |  0
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 01

Үхэр моголчуудаа Хятадуудаар стратегийн хүнс махаа бэлдүүлнхгүй шүү. Хуульчлаарай.

1  |  0
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 01

Үхэр моголчуудаа Хятадуудаар стратегийн хүнс махаа бэлдүүлнхгүй шүү. Хуульчлаарай.

0  |  0
Top