БНСУ-ын Засгийн газраас зургаадугаар сарын 1-нээс жуулчны визаны материал хүлээн авч эхэлсэн билээ. Өчигдөр Токио хотын Азабүжюбан дүүрэгт орших Өмнөд Солонгосын Консулын газрын өмнө олон хүн дугаарлан зогсож байлаа. Тэр өдрийн визаны баримт хүлээн авах хүний тоо гүйцсэн ч маргааш өглөө хүртэл хонож, хүлээнэ гэх хүн маш олон байна.
Тавдугаар сарын 31-ний үдшээс эхлэн Солонгосын виза авах гэсэн хүмүүс цугларч, зургаадугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт 800 гаруй хүн 500 метр урт дараалал үүсгэн зогсож байсан гэнэ. 10.00 цаг гэхэд дугаарлагчдын тоо мянгад хүрчээ. Консулын газраас өдөрт 200 хүний баримт л хүлээн авах хүчин чадалтай.
Коронавирусний улмаас хоёр жил гаруй хугацаанд Өмнөд Солонгост аялж чадаагүй япончууд. Хөл хорионд байх үед нь Өмнөд Солонгосын кино, хөгжим, гоо сайхан, хоолны дөрөв дэх давлагаа үүсжээ. Дараалалд зогсож байгаа хүмүүсээс сэтгүүлчид сэтгэгдлийг нь сонссон байна. Тэдний 80 хувь нь эмэгтэй.
30 настай эмэгтэй - Tomorrow X Together хамтлагийн концерт долоодугаар сард болно. Виза гарахад 21-30 хоног шаардлагатай тул одоо л мэдүүлэхгүй бол болохгүй.
25 настай эмэгтэй – Солонгос найз залуутайгаа хоёр жил уулзсангүй. Хурдан уулзмаар байна.
40 настай эрэгтэй – Өмнөд Солонгос аяллын визээ олгож эхлэх энэ өдрийг хоёр жил тэсэн ядан хүлээлээ.
53 настай эмэгтэй – Охин минь Өмнөд Солонгосын К-Поп хамтлагийн сонгон шалгаруулалтад орохоор жил хагасын өмнө БНСУ явснаас хойш нэг ч уулзсангүй. Охинтойгоо уулзах гээд виза мэдүүлэх гэж байна. Хоноод ч хамаагүй, маргааш өглөө заавал орно.
Токио дахь БНСУ-ын Ерөнхий Консулын газрын консул Пэ Гён Тэк “Япончууд манай улсад аялах ямар дуртайг өнөөдөр ойлголоо. Бас их гайхлаа. БНСУ-ын Засгийн газраас япончуудад визагүй зорчих эрх олгох хэрэгтэй” гэж телевизийн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Цар тахал эхлэхээс өмнөх 2019 онд БНСУ-д аялсан япон хүн 3 сая 270 мянга. Өдөрт 10 мянган хүн аялж байсан тооцоо гарчээ.
Сэтгэгдэл ( 3 )
YPON HUN SOLONGOSRUU VIZA TEI , SONIN L YM .ENE HOER ULS HOORONDOO OLON ZURCHILTEI CH IJILHEN NUHTCULTEI N HOORONDOO UCHRAA OLJ BOLDOGGUIL YM BHDAA.........\n
Boolchluullaa geed bvl blchooch. Hen albadsn yum.
Манайх үүнээс их дугаарлаж байхад Солонгосын хэвлэл тоодогггүй. Угаасаа ирж боолын хөдөлмөр эрхлэх нь зөв гэж үздэг учраас тэр. Ажиллах хүчний боолчлол. Харин монголчууд боолчлогдохдоо юу ч боддоггүй. Ийм байхад яаж улс орноо босгоё Солонгос шиг болгоё гэсэн сэтгэл зүрх байх вэ дээ.