ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын хүүхдийн баярын өдрөөр “Эцэг эхийн алдар” одон хүртсэн гэр бүлийнхэнтэй онлайн ярилцлаа. “Эцэг эхийн алдар” хэмээх энэхүү одонг 7 болон түүнээс дээш хүүхэд өсгөсөн эцэг эхчүүдэд 2009 оноос эхлэн олгож байгаа. Одонг дагалдан 100 мянган рубль нэг удаа олгодог юм.
Ерөнхийлөгч В.Путин уулзалтын үеэр “Олон хүүхэдтэй өрх айлыг дэмжих” хуулийг өөрчлөх гэж байгаа талаар дуулган, хуучин ЗХУ-ын үед байсан “Баатар Эх” цолыг сэргээх болсноо хэллээ.
Баатар эх одонг 1944-1991 онд олгож байсан бөгөөд арваас дээш хүүхэд төрүүлж, үрчилж, өсгөн бойжуулсан эхчүүдэд олгодог байв. Баатар эхчүүдэд нэг удаа сая рублийн тэтгэлэг олгох гэнэ. Гэхдээ шинэ хуулиар хэдэн хүүхэдтэй эхийг Баатар Эх одонгоор шагнах нь тодорхой бус байна.
Дашрамд дуулгахад Украинд одоо ч Баатар Эх одон олгодог хэвээр байгаа. Таваас дээш хүүхэдтэй эхэд олгодог журамтай.
Сэтгэгдэл ( 3 )
\nорос молдав, гүржийн нутгаас тасалж авсан . 2008 онд гүржийн өмнөд осетияг булаан эзэлж автономио болгосон. молдаваас Transnistria г булаан эзэлж автономио болгосон. одоо украйнаас крымийг булааж аваад бас бүх газрыг нь авах гэж орон сууц эмнэлэг рүү пуужин харваж дэлбэлж сүйдэлсэн. оросууд эхэлж орж суурьшаад хэсэг газрыг нь авч тусгаар тогтноно гэж үймээн гаргаад арми оруулж эзэлдэг аргатай. оросуудыг оруулахгүй оршин суух виз өгч болохгүй шүү\n
социализм мандтугай