Казахстан хууль бусаар гадаадад гарсан хөрөнгөө эргүүлэн авна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хууль бусаар гадаадад гарсан Казахстаны хөрөнгийг эргүүлэн авах тусгай комисс байгуулах зарлиг гаргалаа. Энэ комиссыг Ерөнхий прокурор Берик Асылов тэргүүлж, Ерөнхийлөгч өөрөө үйл ажиллагааг нь хянах гэнэ.

Одоогийн байдлаар Казахстаны Прокурорын газраас маш их хэмжээний мөнгө гадаадад гаргасан 20 гаруй хэргийг мөрдөн шалгаж байна. Санхүүгийн сайд Ерулан Жамаубаевын мэдээлснээр нэг тэрбум ам.долларын хөрөнгийг буцаан авчрах шаардлагатай байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард Токаев гадаадад зорчиж байгаа иргэдэд 10 мянган ам.доллароос илүү бэлэн мөнгө авч гарахыг хориглосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top