Улаан-Үдэд Путины буриадыг оршууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Буриадын Улаан-Үдэд Украинд амиа алдсан Ваха хочит Владимир Андановын оршуулах ёслол боллоо. Анданов Харьков хотын ойролцоо тагнуулд явж байгаад мэргэн буудагчийн суманд өртсөн бөгөөд Украины мэдээллийн хэрэгслүүд сүр дуулиантайгаар “Манай Зэвсэгт хүчин Оросын түрэмгийлэгч, домогт буриадыг устгалаа” хэмээн мэдээлж байсан юм.

Түүнийг “Путины буриад”, “Вагнер компанийн хөлсний цэрэг” хэмээн нэрлэдэг байв.   Владимир Анданов 2014 онд Донбасст байлдаж байх үедээ алдаршсан. Дараа нь Сири, Ливид байлдаж байсан хүн юм.

Тэр үүргээ гүйцэтгэсэн

Вахагийн оршуулга Улаан-Үд хотын спорт цогцолборт боллоо. Энэ ордонд Украинд амиа алдсан буриад дайчдын оршуулгыг зохион байгуулж байгаа. Ихэнх өдөр хэд хэдэн цэрэг, зарим өдөрт таван дайчны оршуулгыг ч хийж байгаа юм. Харин Андановын ёслолыг тусгайлан хийжээ. Хэдэн зуун хүн цугларсан бөгөөд ихэнх нь Боевое братство байгууллагын гишүүд. Анданов Донбасст байлдаж байхдаа энэ байгууллагын гишүүнээр элсжээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов ирсэн нь Буриадад нэр хүндтэй хүний оршуулга болж байгааг гэрчилж байв. Цыденов, Анданов хоёр нэг тосгоны хүмүүс.

Алексей Цыденов “Владимир цэрэг дайчны замналыг сонгосон. Сири, Ливи, Украинд эх орныхоо төлөө тулалдаж байсан. Хамгийн хэцүү даалгаврыг нэр төртэй биелүүлдэг хүн байлаа. Анданов шиг хүмүүс ард түмний ирээдүй, эх орноо хамгаалж байна. Бид ялах болно. Владимирт баярлалаа гэж хэлмээр байна” гэж хүндэтгэлийн үг хэлсэн юм. Вахатай буриад маягаар салах ёс гүйцэтгэж, лам ном уншсан.

Нэг ч “хүн” алаагүй

Владимир Анданов 1978 онд Өвөр Байгалийн хязгаарын Кусочи тосгонд төрсөн. Дунд сургуульд суралцаж байхдаа Ваха хочтой болсон. 1990-өөд онд танхайрсан хэргээр хэсэг “суугаад” амжсан. 1997 онд цэрэгт явж, төсөр замын ангид алба хашсан. Халагдаад Читад суурьшин, зуучлагчийн ажил хийж байсан гэдэг. 2005 онд Улаан-Үдэд шилжсэн, эхнэр, охинтой. 2014 онд Донбасст байлдахаар явахдаа “Фашистуудын гарт хүүхэд, хөгшчүүл амь үрэгдэж байгаа тул би байлдахаар шийдсэн” гэж ярьж байв. Тэр мөнгөний төлөө байлддаг хүн биш гэдгээ олон удаа онцолж байсан. “Хөлсний цэргүүд сард 15 мянган рубль л авдаг. 100 мянган рублийн хөлс авдаг нь худлаа” гэж байлаа.

Вахагийн царайг анх Их Британийн сэтгүүлч Грэм Филлипс дэлхий дахинд цацсан. Анданов Стиви Уандерын “I Just Called To Say I Love You” дууг дуулж байгаад тамхи татах гэж маскаа авсан юм. Уг нь сайн дурын дайчдын нүүр царайг гаргах нь хориотой ч Филлипс бичлэгээ YouTube-д тавьж, маргааш нь л Анданов алдартай болсон байлаа.

Ингээд Ваха дахин нүүрээ нуугаагүй, улам л алдаршсаар байв. Энд тэнд ярилцлага өгч, бичлэгт орно. Тэр үед “Путины дайчин буриадууд” гэсэн үг гарсан билээ. Анданов тагнуулын Ольхон группт алба хааж байв. Тэрээр нэг ярилцлагадаа “Би ямар ч учир шалтгаангүй байлдах, хүн алах дургүй. Би хөлсний цэрэг биш. Би зүрх сэтгэлийнхээ дуудлагаар энд ирсэн. Хэрэв дайснууд дунд хүмүүс байвал би бууддаггүй. Гэхдээ Донбасст хүн алга, дан фашистууд байна. Энгийн хүмүүсийг алж устгаж байгаа фашистууд л байгаа. Тэгэхээр би нэг ч хүн алаагүй гэсэн үг” гэж хэлж байсан юм.

Дайн сонин биш

Донбасст жил хагас байлдаад Буриаддаа харьсан. Боевое братство байгууллагын зааварлагч хийж байв. Энэ үедээ тэр нэг удаа хэвлэл мэдээллийн баатар болсон нь ард түмний жагсаалын үе. Зах дээр киргиз худалдагч буриад эмээг доромжилсон явдал гарлаа. Үүнийг сонссон Анданов тэргүүтэй Боевое братство байгууллагынхан киргиз худалдагчаар уучлалт гуйлгах гэсэн боловч олдсонгүй. Ингээд Буриад дахь киргиз иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Шакир Омонов дээр очиж, бүдүүлэг худалдагчийг гаргаж өгөхийг шаардсан байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол Омоновыг өөрийг нь өвдөг сөхрүүлнэ гэж мэдэгджээ. 200 гаруй хүн цугларсан жагсаалын дараа Шакир Омонов албан ёсоор буриадуудаас хүлцэл өчсөн юм. Ваха нэгэн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлсэн жагсаал байсан. Бид буриад үндэстнээ, буриад эмэгтэйгээ л хамгаалсан” гэж байсан юм.

2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вахаг Эр зоригийн одонгоор шагнасан. Ваха тэр үед “Хэрэв Киев, Львов, Харьковт тусгай ажиллагаа явуулах болбол би явна. Дараа нь гэр бүлдээ эргэн очно. Би Донбасст хүмүүсийн төлөө тулалдсан. Надад дайн сонин биш, би эхнэр хүүхэдтэй. Хэрэв Владимир Владимирович цэрэг оруулах тушаал гаргавал би очно. Мэргэжлийн дайчид хэдхэн хоногт л ажлаа хийнэ. Би Оросын арми, Путинд итгэлтэй байна. Гэхдээ тэр тийм алдаа гаргахгүй байх. Хэрэв тийм зүйл болбол маш том дайн болно” гэж ярьж байлаа.

2022 оны хавар Анданов Украины дайнд сайн дураар явсан. Тавдугаар сарын 28-нд амиа алдсан юм.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.188.97) 2022 оны 06 сарын 16

Юун андандов бэ Батболд гэдэг нэртэй залуушдээ. Би таньдаг бсан

0  |  0
Иргэн(172.56.26.99) 2022 оны 06 сарын 16

Бат үүл өвгөн явна .. украйнд очиж байлдана гээд байсан юу болсым бол…. Хүүгээ явуулах ёстой шт… зөнөг өвгөн тэнд юу хийхэв дэ…

0  |  1
Тэнэг буряд(139.5.216.194) 2022 оны 06 сарын 16

Нэг орос хүүхэн жинхэнэ орос цэрэг, хоёр хүүхдийн эцэг украинд алуулла гэж их ууртайгаар бичиж, дайнд буряд, тува, якут гэх мэтийн юмнуудыг явуулаач гэж уриалсан байна лэ. Энэ нэг тэнэг бурядууд огт хамаагүй хүний дайнд явж үхээд л, нэг хагас сая буряд байна уу.

2  |  0
Мангуу(192.82.80.14) 2022 оны 06 сарын 15

Идиот

0  |  0
Сүсэгтэн (203.91.115.53) 2022 оны 06 сарын 15

Ум Ма Ни Бад Ми Хум

0  |  0
Косоглазый(150.129.141.37) 2022 оны 06 сарын 16

Хөлсний цэрэг нийгмийн сүлжээнд хандаж хүн алсан гэж зарлахгүй. Хүн лүү буудаггүй фашист ийг бууддаг гэж байгаа нь Багабандийн титэм үг шиг сонсогдож байна.

2  |  0
Т(37.188.138.213) 2022 оны 06 сарын 15

Тархиа угаалгаад толгой нь эргэсэн эр. Хайран амь одоо яая гэхэв

3  |  0
Х(66.181.160.112) 2022 оны 06 сарын 15

Орос ялна

1  |  3
Гула(66.181.161.102) 2022 оны 06 сарын 15

Ум сайн амгалан болтугай.

2  |  0
Монгол(192.82.82.123) 2022 оны 06 сарын 16

Монголд байгаа хохолуудыг хөөж гаргая

0  |  3
Хүүрнүүдээ(192.82.78.73) 2022 оны 06 сарын 16

Энэ хүнийг муулах эрх монголчуудад байхгуй ээ та нарын тэр төв талбайдаа залсан Сжхбаатар чин ч оросын хүн орсоор тэр тусмаа орсун хасагуудаар хүмүүжсэн хүн шүү.

0  |  1
Ж(66.181.161.41) 2022 оны 06 сарын 14

2014 онд ч Домбас цөөхүүлээ гэхэд хохолуудыг бут авсан л даа ухраад Минскийн гэрээ гал зогсооно энээ тэрээ гэж худлаа шаасан гарууддаа

1  |  0
Ум мани бадмэ хум (90.131.139.155) 2022 оны 06 сарын 14

Ум мани бадмэ хум Ом Ами Дэва Хри Бурханы ариун орон Диваажинд хурдан төрөх болтугай

2  |  2
Зочин(66.181.176.181) 2022 оны 06 сарын 16

Үүргээ биелүүлсэн цэрэг.

5  |  2
бухмал бол fuck(59.153.86.118) 2022 оны 06 сарын 15

Өөдгүй муу Монголоо алдсан алуурчин үхэж хорвоо ертөнцөд жаахан ч гэсэн гэрэл сийв. \nОросын буриад бол Чингисийн Монгол биш шүү. Оросын буриад бол якут чукчагийн адил онигор нүдэт оросын бооолуууд.

Ээ(202.9.41.59) 2022 оны 06 сарын 14

Азгүй нохой вэ..үхсэн баасных нь баатар..

7  |  11
Зочин (192.82.90.86) 2022 оны 06 сарын 14

Хөлсний алуурчин

7  |  6
Ум сайн болтугай(66.181.161.16) 2022 оны 06 сарын 15

Жинхэнэ цэрэг эр байждээ.

10  |  8
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 14

Энэ хүнийг Пуячууд л зөв ашигласнаас байдаг л нэг эрүүгийн элемент байсан юм биш үү, намтарыг харахад тэгж л харагдаад байна даа

9  |  9
орхон(66.181.160.112) 2022 оны 06 сарын 16

манай монголд ийм эр ховордсон шүү батүүл мэтийн баатар болж манддаг хэцүү үе дээ

12  |  8
aaaa(202.21.109.34) 2022 оны 06 сарын 15

buriadaa gej...avgai huuhnuud ni ch ajilsag shy..erchuud ni tui bhgui eee ulaan samgonchin arhi uuhaas uur yum medehgui..arhinii haluundaa avgai huuhnees bolj l hund l hutga shuvug gargahaas tsaashgui monshnuud shyy dee..yas tsagaa tulval hog2..

5  |  7
Зочин(192.82.81.221) 2022 оны 06 сарын 16

За да, шоучин л гар байсан юм биш уу, мэргэжлийн цэрэг харагдахгуй л байна даа

8  |  6
Ааааа(202.21.108.208) 2022 оны 06 сарын 16

Буриадууд Халх эрчүүд шиг авгай царайлж хэрүүл хараалаар байлдадгүй, гомдол нэхэж гоншигнодгүй, бөгс ухаж хорлодогүй, хов зөөж шивэгчин царайлдгүй, гэрийн мухарт хэвтэртээ хадагдан эхнэрээрээ тэжээлгэдгүй, айлын охинд эр бяраа гаргадгүй, усаар байлдаж ямаа шиг цамнадаггүй, эхнэртээ базуулж гарах орохоо мэдүүлдэггүй, айлын авгайн өвөр хулгайлж гөлөг шиг нуугдаж явдаггүй цөс, ухаан ихтэй ажилсаг түмэн.

17  |  4
зочин(64.119.22.44) 2022 оны 06 сарын 14

бэлтгэгдсэн офицер хүн байж дээ харамсалтай байна мэргэжлийн хүмүүс өөр шүү одоо очиж буриадууд бэлтгэлгүй байна гэсэн биз дээ

7  |  3
Ааааа(202.21.108.208) 2022 оны 06 сарын 16

Жинхэнэ дхйчин. Тагнуул тусгайгын Ольхон грүпп алдар цуугаа мандуулж байлаа.

7  |  6
зочин(66.181.161.39) 2022 оны 06 сарын 14

Яргачин

4  |  4
Top