Дэлхийн тэргүүн баячууд 1.4 их наяд ам.доллар алджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

 

Энэ он гарснаас хойш дэлхийн тэргүүн баян 500 эрхэм нийт 1.4 их наяд ам.долларын алдагдал хүлээжээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн чинээлэг таван эрхэм энэ онд нийт 345 тэрбум ам.доллар алджээ. Хамгийн их алдагдлыг “Binance” криптовалютын биржийг үндэслэгч Чанпэн Жао хүлээсэн байна. Тэрбээр нийт 85.6 тэрбум ам.доллар алджээ. Энэхүү үзүүлэлтээр хоёрт Илон Маск /73.2 тэрбум ам.доллар/, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос /65.3 тэрбум ам.доллар/ гуравт жагсжээ. Айргийн тавд “Meta” компанийн тэргүүн Марк Цукерберг /64.4 тэрбум ам.доллар/, “Louis Vuitton Moët Hennessy” группийн ерөнхийлөгч Бернар Арно /56.8 тэрбум ам.доллар/ орсон байна.

Өнгөрсөн даваа гарагт /2022.06.13/ гэхэд манай гарагийн хамгийн чинээлэг 500 эрхэм нийт 206 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Өнгөрсөн оны мөн үед зах зээлийн өсөлтийн дүнд дэлхийн тэргүүн баячуудын тоо найман хувиар нэмэгдсэн. Ази, Номхон далайн бүс нутагт чинээлэг эрхмүүдийн эгнээ дөнгөж 4.2 хувиар тэлж, Европ, Америкийн ард оржээ. Гэтэл сүүлийн арван жилд энэ бүс нутаг давамгайлах байр суурь эзэлдэг байв.

Дэлхийн тэргүүн баячуудын 64 орчим хувь АНУ, Япон, БНХАУ, Германд амьдардаг байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 06 сарын 18

barag bugd l evrei xumuus

0  |  0
СДА(202.55.180.166) 2022 оны 06 сарын 15

Алдсан шалтгаан нь чухал болохоос хэдийг алдсан нь хэнд хэрэгтэй юм бэ? \n

0  |  0
эргүү(202.131.250.130) 2022 оны 06 сарын 15

ядаж юунаас болж гэдгээ бичиж болмоордоо \n

0  |  0
Top