Улиас модны цагаан хөвөн буюу унгарилын улирал эхэлж, харшилтай хүмүүсийг зовоодог цаг ирлээ. Тэгвэл манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү, Буриадад жил бүр бас л модны хөвөн бүрхдэг юм байна.
Сүүлийн хэд хоногт Эрхүү, Улаан-Үдэд модны хөвөн шатааснаас үүдэлтэй түймэр их гарч байгаа гэнэ. Өчигдөр Улаан-Үдэд хоёр түймэр гарч, 22 кв/метр талбай шатсан бол Эрхүү мужид нэг байшин шатжээ. Шалтгаан нь хүмүүс модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, түймэр дэгдсэн байна.
Орон нутгийн Онцгой байдлын албанаас модны хөвөн шатаахгүй байхыг уриалаад унгарилыг услан норгож, бөөгнөрүүлээд хогийн саванд хаяхыг уриаллаа.
Мөн модны хөвөн шатаасан хэрэгт эрүүгийн болон захиргааны арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )