Жо Байден дугуйнаас унав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гарагт Делавэр мужийн Рехобот Бич далайн эргийн жижиг хотод унадаг дугуйгаар зугаалах үеэр унасан тухай Цагаан ордон мэдээлжээ.

Дүрс бичлэгээс үзвэл, Байден өөрийг нь хүлээж байсан сэтгүүлч, дэмжигчдийн өмнө зогсож, дугуйнаас буухдаа унасан байна. Хожим нь Цагаан ордны тэргүүн дугуйнаас унахдаа гэмтээгүй, бие нь сайн байгаа гэж мэдэгджээ. Түүнд эмчийн туслалцаа шаардагдаагүй гэнэ.

80 нас хүрч буй Байден нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top