Тайванийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд Хятадын Ардын чөлөөлөх армийн 29 цэргийн онгоц орж ирсэн тухай Тайванийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Ажиллагаанд найман “Shenyang J-16” сөнөөгч онгоц, зургаан “Shenyang J-11” сөнөөгч, дөрвөн “Су-30”, тагнуулын “Shaanxi Y-9” болон “Shaanxi Y-8” зэрэг онгоц оролцсон байна. Тайвань нөхцөл байдлыг ажиглахаар агаарын харуулын онгоц хөөргөж, зенит пуужингийн цогцолборуудаа бэлэн байдалд оруулсан байна.
БНХАУ, АНУ-ын харилцаа хурцдах, ялангуяа Тайванийн асуудалтай холбогдуулан Хятадын тал Тайванийн хоолойн бүсэд цэргийн сургуулилт, эргүүлийн ажиллагаа байнга явуулж байна.
Үүнээс өмнө Тайванийн Батлан хамгаалахын сайд Цю Гожэн Тайвань, Хятадын хооронд мөргөлдөөн гарвал хэн ялахаас үл хамааран мөргөлдөөн хоёр талын хувьд хоёуланд нь эмгэнэлээр дуусах болно гэж мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг л юм болох гээд байна даа. Энх тайван…