СOVID-19: Хятадад 22, Өвөрмонголд 1 шинэ тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны Мягмар гарагт эх газрын Хятадад 22 дотоодын халдварын тохиолдол илэрснээс Бээжинд 4, Шанхайд 4, Өвөрмонголд ганц тохиолдол бүртгэгдсэн байна. 

Мөн өдөр нийт 78 хүн эмнэлгээс гарч, нас баралт бүртгэгдсэнгүй.

Энэ сарын 9-нөөс 22-нд Бээжинд нийт 388 тохиолдол бүртгэгдсэн. 22-ноос 24-нд Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд бүх нийтийн шинжилгээ хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top