Рязаньд “ИЛ-76” онгоц унажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

ОХУ-ын Рязань мужид өнөө өглөө /2022.06.24/ “Ил-76” тээврийн онгоц унажээ. Онгоц унах үеэр барилга байшин эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл алга байна.

ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, онгоц унасны дараа гал гарчээ. Урьдчилсан мэдээллээр таван хүн гэмтсэн бөгөөд онгоцонд 10 зорчигч байсан аж. Одоо аврах ажиллагаа явагдаж байгаа юм.

“Ил-76” онгоц унасны дараа гарсан галыг унтраасан байна. ТАСС агентлаг ослын газраас мэдээлэхдээ “Онгоц голын ойролцоох хувийн орон сууцнуудаас холгүй унасан. Гэмтэж бэртсэн хүмүүсийн гурвыг нь эмнэлэгт хүргэсэн” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.53) 2022 оны 06 сарын 26

Харамсалтай\nХаана ч ямарч орны онгоц осолдож байдаг.харамсалтай юм даа

0  |  0
Зочин(202.126.90.11) 2022 оны 06 сарын 24

Одоо тэгээд нөгөө муу хороодууд л уначихлаа гэх байх даа, кк

0  |  2
Top