Л.ГАНБАТ: Будалтаас шалтгаалж хариу уншаагүй тохиолдол гараагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж, дууссантай холбогдуулан Боловсролын үнэлгнээний төвөөс мэдээлэл хүргэж байна. (2022.06.28) 

ЭЕШ дууссанаас хойш Боловсролын үнэлгээний төвд 300 орчим өргөдөл, гомдол иржээ. Эдгээр нь бүгд шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байгаа талаарх гомдол байсан аж. 

Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Л.Ганбат "Өнөөдрийн байдлаар Боловсролын үнэлгээний төвд Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой 300 орчим өргөдөл, гомдол ирээд байна. Эдгээр өргөдлийн шалтгаан нь бүгд ижил. "Сурагчид өөрсдийн авсан дүн оноотой санал нийлэхгүй байна, машинд уншуулсан материалаа эх хувийг нь авч, тулгаж үзмээр байна" гэсэн гомдол байна. 

Боловсролын үнэлгээний төвийн комиссоос тухайн гомдол гаргасан шалгуулагчийн шалгалтын материалыг эх хувиар нь гаргаж ирээд шалгуулагчийг өөрийг нь, эцэг эхийг нь, шаардлагатай бол багшийг нь байлцуулж, гараар тулгах ажлыг хийж байгаа. 

Ирсэн 300 орчим өргөдлийн дагуу шалгуулагчдын материалыг тулгаж үзэхэд тест унших төхөөрөмжийн алдаж уншсан тохиолдол гараагүй. 

Мөн харандаа, баллурын талаар шалгуулагчид ярьж байна. Бид энэ жилийн шалгалт өгч байгаа бүх хүүхдүүдэд шинэ харандаа, баллуур, үзүүрлэгчийг тарааж өгсөн. Мэдээж харандаа нь хариултын хуудас бөглөхөд үориулагдсан 2B стандарттай, зөөлөн харандаа байсан. 

Ямар ч тохиолдолд будсан зүйлээ баллуурдахад огт мөр үлдэхгүй, цагаан болно гэж байхгүй. Бүдэг толбо үлдэхийг үгүйсгэхгүй. Гэтэл хүүхдүүдийн дунд үлдсэн жижиг толбо нь давхар уншигдаж байна гэх хардлага байна. Зэрэгцүүлээд тод будаагүй л бол хариултын тест уншигч машин маань давхар уншихгүй. 

Хариултын хуудас уншигч машины бүх мэдээлэл хадгалагддаг. Хэрэв тестийн машин харанданы будалтаас шалтгаалаад таних боломжгүй болвол алдаа заасан тусгай тэмдэгт гарч ирдэг. Бид нэг бүрчлэн шинжилгээ хийгээд үзэхэд машин хариултын хуудсыг таниагүй, алдаа заасан тохиолдол нэг ч гараагүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top