ЭЕШ-ыг ДАРХАН-УУЛ аймаг тэргүүлж, БУЛГАН сүүл мушгижээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог аймаг тус бүрээр нэгтгэн хүргэж байна. 

Энэ жилийн шалгалтад Газарзүйн хичээлээр нэг шалгуулагч 800 оноо авсан нь Завхан аймгийнх байна. Улаанбаатар хотын шалгуулагчдаас 125 нь 800 оноо авчээ. 

Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймгуудад 800 оноо авсан сурагч байхгүй байгаа юм. 

Нийлбэр дүнгээр аймгуудыг жагсаахад Дархан-Уул аймаг нэгдүгээрт, Өвөрхангай аймаг хоёрдугаарт, Дорнод аймаг гуравдугаар байранд орж байна. Нийт дөрвөн аймагт 800 оноо авсан сурагч огт байхгүй бол Орхонд 11 хүүхэд 800 оноо авчээ. 


ЭЕШ-ЫН НЭГДСЭН ДҮН
 

ДАРХАН-УУЛ аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтын нийлбэр оноогоор НЭГДҮГЭЭРТ бичигдсэн байна гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилээс 5 байр урагшилсан амжилт болжээ. 
 

 

ӨВӨРХАНГАЙ аймаг ХОЁРДУГААР байрт орсон байна. Нэгдсэн дүнгээр өнгөрсөн жил нэгдүгээрт бичигдэж байсан тус аймгийн хувьд энэ жилийн хувьд нэг байраар ухарчээ.
 


ДОРНОД аймаг ГУРАВДУГААРТ бичигджээ. Энэ нь өмнөх жилээс нэг байраар хойшилсон үзүүлэлт юм. 
 


УВС аймаг ДӨРӨВДҮГЭЭР байрт оржээ. Энэ нь өмнөх жилээс дөрвөн байраар урагшилсан үзүүлэлт болж байна. 


ОРХОН аймаг ТАВДУГААР байрт орсон байна. Энэ нь өмнөх жилээс 10 байраар урагшилсан амжилт юм. 
 


СҮХБААТАР аймаг ЗУРГААДУГААР байрт оржээ. Энэ нь өнгөрсөн жилээс зургаан байраар урагшилсан амжилттай үзүүлэлт болж байна.
 


БАЯНХОНГОР аймаг ДОЛООДУГААР байрт оржээ. Энэ нь өнгөрсөн жилээс хоёр байраар хойшилсон үзүүлэлт болж байна. 
 


БАГАНУУР дүүрэг НАЙМДУГААР байрт орсон байна. Энэ нь өмнөх жилээс дөрвөн байраар хойшилсон үзүүлэлт юм. 
 


СЭЛЭНГЭ аймаг ЕСДҮГЭЭР байрт орсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс долоон байраар урагшилсан үзүүлэлт юм. 
 

 

ГОВЬСҮМБЭР аймаг АРАВДУГААРТ бичигджээ. Энэ нь өмнөх жилээс долоон байраар хойшилсон үзүүлэлт юм. 
 

 

ХЭНТИЙ аймаг 11 байрт оржээ. Энэ нь өмнөх жилээс нэг байраар хойшилсон үзүүлэлт болж байна. 
 


ГОВЬ-АЛТАЙ  аймаг 12-р байрт орсон байна. Энэ нь өмнөх жилээс 10 байраар урагшилсан үзүүлэлт 
 


ХОВД аймаг 13-р байрт орсон байна. Энэ нь дөрвөн байраар урагшилсан үзүүлэлт юм. 
 


ДОРНОГОВЬ аймаг 14-р байрт орж байна. Энэ нь өмнөх жилээс 7 байраар хойшилсон үзүүлэлт юм. 
 


ЗАВХАН аймаг 15-р байт оржээ. Энэ нь өнгөрсөн жилээс 6 байраар урагшилсан үзүүлэлт юм.
 


ТӨВ аймаг 16-р байрт орсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс 4 байраар хойшилсон үзүүлэлт юм.
 


ХӨВСГӨЛ аймаг 17-р байрт оржээ. Энэ нь өмнөх жилээс 8 байраар хойшилсон үзүүлэлт юм.
 


ДУНДГОВЬ аймаг 18-р байрт орсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс долоон байраар хойшилсон үзүүлэлт болж байна. 
 


ӨМНӨГОВЬ аймаг 19-р байрт орж байна. Энэ нь өнгөрсөн жилээс таван байраар хойшилсон үзүүлэлт 
 


УЛААНБААТАР хотын төгсөгчдийн нийт үзүүлэлт 20-р байрт бичигджээ. 
 


АРХАНГАЙ аймаг 21-р байрт оржээ. Энэ нь өнгөрсөн жилээс гурван байраар хойшилсон үзүүлэлт.
 


БУЛГАН аймаг 22-р байрт орсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс хоёр байраар хойшилсон үзүүлэлт юм.
 


БАЯН-ӨЛГИЙ аймаг 23-р байрт орсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс хоёр байраар хойшилсон үзүүлэлт болж байна. 
 

Аймгуудыг шалгуулагчдыг нэгтгэсэн ерөнхий дүн оноогоор жагсаасан болно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.192) 2022 оны 06 сарын 29

Дархан-Уул аймагт тест нь задарсан байлгүй дээ. Яаж нийслэлийн хүүхдүүдээс илүү байх юм.

0  |  0
Зараа(124.158.65.168) 2022 оны 06 сарын 29

дарханы засаг ноён нь хүртэл овоо ажил сэтгэдэг, булганых гэж том жижиггүй хор хутгасаар сүүл мушгаад л...

1  |  1
Zochin(202.126.90.14) 2022 оны 06 сарын 29

Niilber onoo bish 1 huuhded nogdoh dundajaar n ezluuleh estoin bish uu. Olon hun amtai aimgaas olon huuhed ondor onoo avah magdlaltai

0  |  0
.(192.82.78.83) 2022 оны 06 сарын 30

Аймгуудыг жагсааж багш нарын дунд яс хаяж байгаа арга уу

0  |  6
Top