ЭЕШ | Газарзүйгээр 1, Орос хэлээр 67 хүүхэд 800 оноо авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 36,253 шалгуулагч бүртгүүлснээс 2,872 нь шалгалтандаа ирээгүй байна. Улмаар 33,381 хүүхэд шалгалт өгснөөс 208 нь 800 оноо авсан байна. 

Тодруулбал, 

  • Математик - 31
  • Монгол хэл - 15
  • Нийгмийн ухаан - 33
  • Англи хэл - 24
  • Орос хэл - 67
  • Газарзүй - 1
  • Физик - 14
  • Биологи 10
  • Хими - 10
  • Монголын түүх - 3 шалгуулагч 800 оноо авсан байна. 

Өнгөрсөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 209 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ онд энэ тоо нэгээр буурч, 208 шалгуулагч 800 оноо аваад байгаа юм. 

Харин 7333 шалгуулагч 480-аас доош оноо авсан бол босгоо даваагүй буюу 400-аас бага оноо авсан 1355 хүүхэд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энх(192.82.91.22) 2023 оны 09 сарын 07

Орос хэлийг Араб Португал хэлтэй адилхан зөвхөн хэлний курсд заадаг болбол таарна.

1  |  0
Цэрэндолгор(37.14.113.253) 2022 оны 06 сарын 28

Яг үнэн ш тэй 1-р ангиасаа 18нас хүртлээ оросоор ус цас шиг ярьж,бичиж,уншсан хүүхдүүдтэй ер нь яаж ч бсн ердийн сургуульд сурсан хүүхдүүдийн түвшин тэнцэх бэ дээ

0  |  0
Сарантуяа (64.119.18.99) 2022 оны 06 сарын 28

Орос сургууль, төлбөртэй хувийн хэлний сургуульд явдаг хүүхдүүд 1 ангиасаа орос рэл сурсан хүүхдүүд 800 оноо авах нь мэдээж шүү дээ. Харин ЕБС - ийн хүүхдүүд 9 анги хүртэл 2 цагаар орос хэл ороод хаагддаг ч орос хэл сурах дуртай байсан ч , бие дааж үзээд шалгалт өгөөд хэзээч тусгай , баячуудын хүүхдүүдийг гүйцэхгүй . Арай шудрага бус . Олон хүүхэд маань 80 %, 70 % гүйцэтгэлтэй мөртлөө 400- 500 оноо аваад уйлж байсан. Ийм учираас сүүлийн хэдэн жил Орос хэлний ЕЭШ хүүхэд бэлдэж оруулахаа байсан. Дээр үед орос сургууль төгссөн хүүхдүүд конкурс өгөхдөө өөр сэдэвээр өгдөг шудрага байсан .

1  |  0
Top