Умард Атлантын эвслийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар НАТО-гийн стратегийн шинэ үзэл баримтлалыг баталжээ. Энэхүү баримт бичиг нь НАТО-гийн ирэх 10 жилийн хөгжлийн замын зураглал юм.
Шинэ үзэл баримтлалд ОХУ-ыг холбоотнууд болон дэлхийн аюулгүй байдал, Умард Атлантын бүсийн тогтвортой байдалд шууд заналхийлсэн аюул хэмээн тодорхойлсон байна. Ингэхдээ НАТО нь Москватай мөргөлдөөнд орохоос зайлсхийх ба Москвагийн хувьд НАТО нь заналхийлэл бус хэмээн онцолжээ. НАТО нь Оросыг түнш гэж үзэхгүй ч харилцаа, холбооны сувгийг нээлттэй үлдээхэд бэлэн. Хоёр талын харилцаанд өөрчлөлт гарах эсэх нь Москвагаас шалтгаална гэж баримт бичигт дурджээ.
НАТО БНХАУ-ыг аж үйлдвэр, ложистикийн гол салбаруудыг хянах, үүгээр дамжуулан дэлхийн дэг журмыг өөрчлөхөд нөлөөлөхийг эрмэлзэж буй өрсөлдөгч гэж тодорхойлсон байна. БНХАУ-ын чиглэлд Умард Атлантын эвсэл хамтын ажиллагаа, тогтоох барих хүч, яриа хэлэлцээний зарчмыг баримтлахаар тусгажээ. Бээжин эдийн засгийн хөшүүрэг ашиглан стратегийн хараат байдал бий болгох, өөрийнхөө нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж байна гэж НАТО үзжээ. Гэсэн хэдий ч эвсэл Бээжинтэй бүтээлч яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэж заасан байна. ОХУ, БНХАУ-ын түншлэл нь НАТО-гийн үнэт зүйлс, ашиг сонирхолд заналхийлж байна гэж баримт бичигт онцолжээ.
Тус эвсэл Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь түншүүдтэйгээ хамтын ажиллагаа бэхжүүлнэ.
НАТО гишүүн орнууд нь гаднын халдлагад өртөх боломжийг үгүйсгэхгүй байна. Энэ хүрээнд тус эвсэл ОХУ-ыг тогтоон барих хүчийг ихээхэн нэмэгдүүлэхийг зорино. Эвслийн гишүүн орнууд батлан хамгаалах салбарын төсвийг ДНБ-ийн хоёр хувьд хүргэхээр тохиролцов. Түүнчлэн, НАТО нь хүчтэй, тусгаар Украин нь Умард Атлантын бүсийн тогтвортой байдалд амин чухал болохыг онцлон тэмдэглэжээ.
Эвслийн өргөжих үйл явцыг НАТО түүхэн амжилт гэж үзэж байна. НАТО-гийн, ялангуяа АНУ-ын стратегийн цөмийн хүч нь Умард Атлантын эвслийн аюулгүй байдлын дээд баталгаа гэж онцолсон байна. Их Британи, Францын цөмийн хүчний шийдвэр гаргах тусдаа төвүүд нь тогтоон барих хүч бөгөөд болзошгүй сөргөлдөгч талын тооцооллыг хүндрүүлнэ гэж үзэж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь Умард Атлантын эвслийн гишүүн орнуудын батлан хамгаалах чадавхад ноцтой нөлөөлж, сөргөлдөөн, тогтворгүй байдал, геополитикийн өрсөлдөөнийг хурцатгаж байна. НАТО армидаа ногоон технологи ашиглах замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулна. Африк, Ойрх Дорнодын тогтворгүй байдал нь эвслийн гишүүн орнууд болон холбоотнуудын аюулгүй байдалд шууд нөлөөлж байна гэж НАТО үзэв.
Сэтгэгдэл ( 4 )
Новшийн Америк . Монголд бол эрдэнэ
Дэлхий сөнөчихөөсэй, яршиг зүгээр!
Nato энэ өөрөө аюул шүү дээ
nato- l oorsdoo ene delhin gol ayul zanal bolood bna. haan dain bolj bnaa tend l amerikuudtai oroltsoj bombogdojnuraaj bna. ted serb, irak livi siri afganstaniig niilj bombogdoj olon say hvn alsan daa..