COVID-19: Аньхой муж халдварын шинэ голомт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 03

БНХАУ-ын Засгийн газрын “Ковид халдварыг ТЭГЛЭНЭ” бодлого хэзээ өндөрлөх нь тодорхойгүй хэвээр байна. Зарим мужид халдвар намжсаны дараа өөр мужид гэнэт голомтлон гарсаар байгаа юм. Шанхай, Бээжин, Өвөр монголд өвчин дарагдсан ч энэ удаад Аньхой муж шинэ голомт боллоо.

Зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 1-ний хооронд тус мужид 269 тохиолдол бүртгэгджээ.

Одоогийн байдлаар Сучжоу хотын 14151 хүн хатуу хөл хорионд ороод байна. Мужийн захиргаанаас бүх нийтийн шинжилгээг дөрвөн үе шаттай авна гэдгээ зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top