Ерөнхий сайдын бараалхах Сингапурын Ерөнхийлөгч халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб фэйсбүүк хуудсаараа дамжуулан COVID-19 шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдээллээ. Ханиадны шинж тэмдэг илэрсэн тул тэрээр шинжилгээ өгсөн байна.

Халима Якоб “Азаар би вакцинд бүрэн хамрагдсан. Тийм болохоор хурдан эдгэрнэ гэж найдаж байна. Долоо хоног ажлаа хийж чадахгүй болсондоо харамсаж байна” гэж бичжээ.

Мөн энэ өдөр Сингапурын парламентын спикер Тан Чуан-Цзинь ч ковидын халдвар авснаа зарлалаа.

Өнгөрсөн зургаадугаар сард Сингапурын Шадар сайд Хенг Сви Кит Германд айлчлахдаа халдвар авсан билээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар Сингапур Улсад 2022 оны долдугаар сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийх юм. 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Тео-той уулзахаар төлөвлөж байсан юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ай хөөрхий(64.119.18.108) 2022 оны 07 сарын 05

Ээ хөөрхий дөө. Айлчлах бүрэлдэхүүнд нь хармааны хулгайч нөхрийн нэр цохиж явааг уншчихжээ. Тэгээд дипломат маягаар бултаж байгаа хэрэг. Казиногийн хулгайч-прокурорын балаг ш дээ!

0  |  0
Хаха(66.181.161.96) 2022 оны 07 сарын 05

Манай оюукыг мөнгө гуйна гээд айгаад хөөрхөн бултчихлаа даа

0  |  0
Top