НАСА сар руу хөөргөсөн “Capstone” аппараттай холбоо тасрав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сар руу хөөргөсөн “Capstone” аппараттай холбоо тасарчээ.

Дэлхийгээс амжилттай хөөргөсөн “Capstone” аппаратын холбооны төхөөрөмжид алдаа гарч, сансрын холбооны сүлжээтэй холбогдоход хүндрэл үүссэн байна. НАСА агентлагийн баг шалтгааныг тогтоож, холбоог сэргээхээр ажиллаж байна. Тус баг сансрын хөлгийн тойрог замын талаар хангалттай мэдээлэл байгаа тул хэдэн хоногийн дотор алдааг засаж, хөлгийн тойрог замыг зөв чиглүүлэх боломжтой гэж үзжээ.

“Capstone” хөлөг нь ирээдүйд сар орчим барих “Gateway” станцын тойрог замыг тодорхойлох даалгавартай. Станцыг 2024 оноос хойш дэлхий, сар хоёрын дундах Лагранж цэгт байрлуулахаар төлөвлөж байна. “Capstone” хөлөг зорилтот цэгт арваннэгдүгээр сарын 13-нд хүрэх ёстой.

“Capstone” аппаратыг АНУ-ын “Rocket Lab” компанийн “Electron” пуужин тээвэрлэгчийн тусламжтай Шинэ Зеландын Махиа хойг дахь сансрын буудлаас зургаадугаар сарын 28-нд хөөргөсөн билээ. НАСА агентлаг 2025 онд саран дээр сансрын нисэгчдийг буулгаж, 2030-аад оны дунд үед Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top