Хэрэгтэн Абэг шашны бүлэглэлд байдаг гэж сэжиглэсэн гэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Өнөөдөр Нарад сонгуулийн ажилд оролцож байсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ халдлагад өртөж, хүнд шархдан, нас барлаа.

Түүнийг буудан хөнөөсөн этгээд нь Нара хотын 41 настай Ямагами Тэцүя бөгөөд өмнө нь Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ. Цагдаагийн газраас Нара хотод байх түүний гэрт нэгжлэг, шалгалт хийхэд тэсэрч, дэлбэрэх аюултай зүйл илэрсэн байна.

Ямагами Тэцүя хэргээ хүлээсэн бөгөөд “Абэ Шинзогийн улс төрийн бодлогын эсрэг зүйл байхгүй. Биеэ авч яваа байдал нь таалагдаагүй тул алах зорилготой байсан” гэж мэдүүлэг өгсөн.

Харин дараа нь “Шашны нэгэн байгууллагад өстэй байсан. Шинзо Абэг тэр байгууллагатай холбоотой гэж сэжиглэсэн” гэж мэдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххх(139.5.218.91) 2022 оны 07 сарын 09

Сумтай гарын золиос болчихсон нь дэндүү харамсалтай

0  |  0
Зочин(202.126.90.106) 2022 оны 07 сарын 09

Манай шашинсагуудыг сум тоолон дуусгаач

0  |  0
Top