Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн Ямагами Тэцүягийн өгсөн мэдүүлгээс хэргийн байдал тодорхой болсоор байна.
Гэмт хэрэгтэн “Шашны нэгэн байгууллагад өс хонзонтой байсан. Даргыг нь алах гэсэн боловч хэцүү байсан тул энэ байгууллагатай холбоотой Шинзо Абэг алахаар шийдсэн” гэж мэдүүлэг өгсөн юм. Цагдаагийн газраас тус байгууллагын нэрийг нууцалж байсан ч өмнө нь “Holy Spirit Association for the Unification of World Christianity” нэртэй байсан одоогийн “Family Federation for World Peace and Unification” шашны байгууллага гэдэг нь тодорхой болжээ. Энэ нь санхүүгийн залилан, сүсэгтнүүдийг бөөнөөр нь гэрлүүлж, хурим хийлгэдгээрээ шуугиан тарьж байсан Мүүний шашны байгууллага юм. Хэрэгтэн Ямагамигийн ээж энэхүү байгууллагын итгэгч бөгөөд маш их мөнгө хандивлаж, 2002 онд дампуурсан ажээ. Ямагами энэхүү явдлын өсийг Ерөнхий сайд аснаас авсан хэрэг болж байна.
Яагаад тэр Шинзо Абэг шашны байгууллагатай холбоотой гэж бодов?
“Holy Spirit Association for the Unification of World Christianity” байгууллагын улс төрийн бүлэг болох “International Federation for Victory over Communism” нь 1968 онд байгуулагдсан консерватив бүлэг юм. Тэд Либерал ардчилсан намын консерватив гишүүдтэй нууц харилцаатай гэгддэг. Шинзо Абэг ч холбоотой гэж үе үе цахим сүлжээнд гарч байв. Гэхдээ мэдээж ямар ч нотолгоогүй мэдээлэл.
Сэтгэгдэл ( 2 )
гэхдээ энэ сэтгүүлч сугар эрдэнэ арай муухай бичиж байх шиг, мүүнтэй холбоотой болохоор нь хороосон болж таарлаа ч гэх шиг
ЭЛБЭГДОРЖ АБЭЭГ МИНИЙ ДОТНЫ НАЙЗ ГЭЭД БАЙСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ БАЙЖЭЭ, МҮҮНЭЭР ХОЛБОГДСОН УЛС БӨЙЖЭЭ