Шинзо Абэтэй холбоотой гэгдсэн сүм МЭДЭГДЭЛ гаргалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 12

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод сонгогчдын өмнө үг хэлж байхдаа буудуулан амиа алдсан билээ. Түүний амийг хөнөөсөн гэмт хэрэгтэн “Шашны нэгэн байгууллагад өс хонзонтой байсан. Даргыг нь алах гэсэн боловч хэцүү байсан тул энэ байгууллагатай холбоотой Шинзо Абэг алахаар шийдсэн” гэж мэдүүлэг өгсөн юм.

Цагдаагийн газраас тус байгууллагын нэрийг нууцалж байсан ч  өмнө нь “Holy Spirit Association for the Unification of World Christianity” нэртэй байсан одоогийн “Family Federation for World Peace and Unification” шашны байгууллага гэдэг нь тодорхой болжээ. Энэ нь санхүүгийн залилан, сүсэгтнүүдийг бөөнөөр нь гэрлүүлж, хурим хийлгэдгээрээ шуугиан тарьж байсан Мүүний шашны байгууллага юм.

Хэрэгтэн Ямагамигийн ээж энэхүү байгууллагын итгэгч бөгөөд маш их мөнгө хандивлаж, 2002 онд дампуурсан ажээ. Ямагами энэхүү явдлын өсийг Ерөнхий сайд аснаас авсан хэрэг болж байгаа бөгөөд гар хийцийн буугаа шашны газрын барилгад буудаж туршсан гэж ярьжээ.    

Үүнтэй холбогдуулан Family Federation for World Peace and Unification байгууллагаас хэвлэлийн бага хурал хийлгэж, тайлбар өглөө. Тус байгууллагын тэргүүн Танака Томихиро юуны өмнө хэрэгтний ээж байгууллагынх нь гишүүн гэдгийг баталлаа.
 

Мөн “Манай сүмд өс санаад Абэ Ерөнхий сайдын амь насыг хөнөөсөн гэдэг нь огт хаа хамаагүй зүйл тул бид ихэд эргэлзэж байна. Ямагами Тэцүягийн ээж нь манай сүмийн итгэгч мөн. 1998 онд манайд элсэж, 2002 онд дампуурсан гэж би сонссон. 2009-2017 онд ямар ч холбоогүй байж байгаад 2-3 жилийн өмнө тэр бидэнтэй дахин холбоо тогтоосон. Сүүлийн хагас жилд сард нэг удаа тогтмол сүмийн ажилд оролцдог болсон гэж сонссон. Түүнийг хэр хэмжээний хандив өргөсөн, ер нь өргөсөн эсэхийг мэдэхгүй байна. Манай сүм албан ёсоор хандив авдаггүй, итгэгчид ухамсраараа өгдөг. Бид хандив өргөл авах тушаал өгдөггүй. Ээжийг нь яагаад дампуурсныг мэдэхгүй байна. Хэрэгтэн ч манай сүмийн хэн нэгэн тодорхой гишүүнд хонзонтой гэж хэлээгүй байна. Хэрэв Цагдаагийн газраас хүсэлт гаргавал мөрдөн шалгах ажиллагаанд хамтран оролцоход бэлэн байна. Ерөнхий сайд асан Шинзо Абэ манай сүмийн гишүүн биш, ямар ч холбоо байхгүй” гэж мэдэгдлээ.  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ee(66.181.161.85) 2022 оны 07 сарын 15

hrist bol mongolchuudiig dotor ni haglahiig zorij bgaa gazar manaihan hoorondoo alaltsaad l ted inegeed l suuj bna haraarai aimshigtai ugaana shude hrist bol buur amiaa horloltol ugaaanaa huuhdee hol bailgaarai ednees

0  |  2
ee(66.181.161.85) 2022 оны 07 сарын 15

manaid bgaa gadnii shashin geh hrist bol mongolchuudiin yaduug dalimduulaj bgaa amerkii n gar holuud shuudee

0  |  2
Ээж(103.212.119.130) 2022 оны 07 сарын 14

Худлаа хэлээ биз. Үг, үйлдэл хоёр их ялгаатай

0  |  0
Зочин(192.82.68.210) 2022 оны 07 сарын 15

Эзэнийг нь буудчихгүй?!!! Чадахгүй байж арчаагүй хулчгар амьтан байна

1  |  1
зочин(192.82.82.203) 2022 оны 07 сарын 14

Энэ Мүүнүүд олиггүй новшнууд юм байнаа.Гэхдээ тэр залуу хөлслөгдсөн байх. Хаа хамаагүй тийм том улс төрчийг буудахгүй, тэгээд ч бие хамгаалагчид нь тийм хайхрамжгүй байна гэдэг бүх зүйл төлөвлөгдсөн л гэсэн үг.

11  |  0
Haliun.(192.82.82.224) 2022 оны 07 сарын 14

Yagaad harin huni ami nasand hursen ym be .

3  |  0
Zochin(68.126.199.165) 2022 оны 07 сарын 14

Hii hardaad yamarch holboogui huniig alj bga yum u. Teneg nobsh be. Hairan hun, delhiin hemjeenii udirdagch bsan.

2  |  1
Зочин(202.126.90.39) 2022 оны 07 сарын 14

Энэ мүүний сүмийн учрыг эртхэн олохгүй бол манайд ч ийм юм болно шүү, манай данх толгойт бас мүүнийхэнтэй холбоотой гэгдээд л байдаг ш дээ, аюулгүй байдалдаа анхаарч нэг юм бодно байгаа мүүнчин ЕС маань

8  |  0
Зочин(66.181.185.82) 2022 оны 07 сарын 13

Баталгаа нотолгоогүй юман дээр хүнд өс санана гэдэг шал утгагүй юи

4  |  0
Ррөс(66.181.161.81) 2022 оны 07 сарын 14

Одоо ийм хэрэг манайд ч гарна энэ солонгос сүм гэж жинхэн бузарын үүр

6  |  0
Top