ОХУ-д Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 13

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн тухай мэдэгдлээ.

Европын орнуудад аялаад ирсэн Санкт Петербург хотын 32 настай залуу сармагчны цэцэг өвчин туссан нь батлагджээ. Тэрээр бие нь муудлаа гэж өөрөө эмнэлэгт хандсан байна.

Өвчтөнийг тусгаарлан эмчилж байгаа бөгөөд амь насанд нь аюулгүй, хөнгөн хэлбэрээр өвдсөн байжээ. Залуу ганцаараа амьдардаг байсан тул хавьтлын хүмүүсийг маш хурдан тогтоож, ажиглалтад авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top