Ганц мод боомтод халдвар гарсан тул Монголоос нүүрс авахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 13

Монголтой хил залгаа Ганц Мод боомтод COVID-19 халдварын хоёр тохиолдол илэрсэн тул Хятадын тал Монголоос нүүрс авах гаалийн бүртгэлээ зогсоожээ.

Хятадын Засгийн газар Гашуун Сухайт – Ганц мод боомтын чиглэлээр машинаар нүүрс импортлохоо бүр мөсөн зогсоох талаар хэлэлцэж эхэлжээ. Ингэснээр чанартай коксжсон нүүрсний дотоод өндөр үнийг хадгалан үлдэх боломжтой гэнэ. Одоо коксжсон нүүрс тонн нь 400-470 ам.доллар байна.

Эх сурвалж: MetalTorg.Ru

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.144) 2022 оны 07 сарын 14

Төмөр замаар гарсан байхад хэл амгүй зүгээр. Хурдавчлах хэрэгтэй. Нарийн бүдүүнийг хосоор нь тавьчихсан байхад хэн юу гэх юм...

0  |  0
өрсөлдөгчийн мэдээ(192.82.74.49) 2022 оны 07 сарын 14

орос мэдээлэл байна, итгэх хэрэггүй

0  |  0
энэ үнэн үү(66.181.180.119) 2022 оны 07 сарын 13

үнэн эсэхийг нягтлаад зөв мэдээлэл өгөөрэй

0  |  0
Зочин(66.181.161.51) 2022 оны 07 сарын 13

Эх сурвалж нь хаана байна. Өнөөдрийн байдлаар урагшаа нүүрс ачсан тээврийн хэрэгсэлүүд хилээр нэвтрээл ажил хэвийн л явж байндаг. Мэдээллээ нягталж, шалгаж байж постолмоор юм! Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл оруулмааргүй байна. Zindaa.mn !!

2  |  0
Top