Өмнөд Солонгосын хилээр нэвтэрсэн иргэдэд үйлчлэх ШИНЭ ЖУРМЫГ танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас хилээр орж ирэх зорчигчдод хандан долдугаар сарын 25-наас мөрдөгдөж буй шинэ журмын талаар анхааруулга гаргажээ.

ТОДРУУЛБАЛ, 

 

  • Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR болон RAT-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч ирэх.
  • Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.
  • Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэх.
  • PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.
  • PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.
  • Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.
  • Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.

2022 оны зургаадугаар сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй болж, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asuugch (124.158.69.35)  2025 оны 03 сарын 13

RAT gej yamar shinjilgee yum be

1  |  0
Top