Червены-Костелек, Колин зэрэг хотын захиргааны байрнаас Украины далбааг буулгав

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Чехийн хэд хэдэн хотын эрх баригчид орон нутгийн засаг захиргааны байрнуудаас Украины далбааг буулгах шийдвэр гаргажээ.

Энэ тухай IDNES порталд мэдээлснээр, иргэд хотын захиргааны байран дээр Чехийн төрийн далбааг байрлуулах ёстой гэсэн хүсэлт тавьсан байна.

Наход хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Нина Адольфийн мэдэгдсэнээр, Червены-Костелец, Колин, Ческе Будеёвице зэрэг хотын захиргааны байрнуудаас Украины далбааг буулгасан байна.

Өмнө нь Чехийн Ерөнхий сайд Петр Фиала “Украины мөргөлдөөнийг зохицуулж, тус улсыг сэргээх нь Европын Холбооны орнуудын “асуудлыг шийдвэрлэх түлхүүр” юм гэсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gang(223.62.175.182) 2022 оны 07 сарын 29

Tuvdiin dalbaa ch baina

1  |  0
Top