КОВИД 19 I БНСУ-д хоногт 100 мянга гаруй хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

БНСУ-д хоногт 100285 хүн коронавирусээр өвчилсөн нь батлагдсан талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.

Энэ тоо нь дөрөвдүгээр сарын 20-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өмнөд Солонгост хоногт 25 хүн ковидын халдварын улмаас нас барсан байна.

БНСУ-д өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа нь Омикрон омгийн дэд хувилбар болох кентавр тархсантай холбоотой аж.

Түүнчлэн Японд ковидын халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа юм. Тус улсад энэ сарын 1-нд хоногт 180 мянган тохиолдол бүртгэгдэж, хамгийн өндөр өвчлөл болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top