Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.11.18/ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр эмнэлзүйн шинж тэмдгийн талаар ярьсан юм.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 342 хүн ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн зургаа нь маш хүнд оноштой эрчимт эмчилгээний тасагт, 51 нь хүнд оноштойгоор эмчлэгдэж байгаа. Үлдсэн иргэд хүндэвтэр байна. Мөн эдгээрийн дотор 50 хүүхэд байгаа. Эрчимт эмчилгээнд эмчлэгдэж буй зургаан хүний хоёр нь хүүхэд. Хавсарсан өвчний улмаас хүндэрсэн. Жирэмсэн эмэгтэйн халдвар харьцангуй буурч байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс гадна эх, нярай эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэгт ковидтой жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авч эмчилж байгаа" гэж ярилаа.
"Ковид 19"-ийн шинэ тохиолдлуудын эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хоолой сэрвэгнэж, ханиалгах, хоолой өвдөх, ядарч сульдах нийтлэг шинж тэмдэг илэрч байна. Хавсарсан өвчтэй хүмүүсийн хувьд хүндрэх нөхцөл үүсч байгаа ажээ.
Түүнчлэн энэ долоо хоногт коронавирусний халдвараар нэг иргэн нас баржээ. Энэ иргэн нь хавсарсан өвчинтэй байсан бөгөөд коронавирусний улмаас хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
ЭМЧ НАР НӨГӨӨ Л ХАНИАД ТОМУУТАЙ ТӨСТЭЙ ШИНЖИЙГ НЬ Л УЛИГ БОЛТОЛ ДАВТАХ ЮМ. ЯГ МАР ШИНЖ ДАВАМГАЙЛАХААР ХҮНДРЭЭД БАЙГАА, ХҮНДЭРСЭН ХҮНЭЭ ЯАГААД АВАРЧ ЧАДАХГҮЙ АЛДААД БАЙГААГАА ТАГ НУУХ ЮМ. ГАДУУР МАШ ИХ ӨВЧЛӨЛ БАЙГААГ ТОМУУ ГЭЭД Л АРГАЦААГААД БАЙНА. АЙЛ ӨРХҮҮД ЭМ ТАНД ХООЛНООСОО Ч ИХ МӨНГӨ ЗАРЖ БАЙГААД ЭМЯ, ЗГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЮМ УУ? ЯАГААД ДОТООДДОО ШИНЖИЛГЭЭ НЬ СӨРӨГ ГАРСАН НҮҮРСНИЙ ЖОЛООЧ, АЯЛАГЯ НАРЫН ХАРИУ ХЯТАДАД ОЧИХООР ЭЕРЭГ ГАРААД БАЙДГИЙН?? ЭМЯ ОЛИГТОЙХОН ШИЖЛЭХ УХААНЧ ХАРИУ ӨГӨӨЧ.
Нэг хэсэг нас барсан болгоныг ковидтой холбоотой болгож мэдээлэх шахаад нийгмээ айлгадаг байж билээ
Hogshin humuusee toohgui.havsarsan ovchtei geed chad hiilgeed baigaa yum bish uu