Эмнэлгийн ажилтнуудын халдварын тохиолдол ГУРАВ ДАХИН өсжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.11.18/ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол ихсэж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр "Өнгөрөгч долоо хоногт 37 эмнэлгийн ажилтан халдвар авч байсан бол энэ долоо хоног гурав дахин нэмэгдэж 99 ажилтан коронавирусний халдвар авсан. Аравдугаар сарын мэдээлэлд бид Омикроны BF7, BQ1.2  хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Сүүлийн хоёр долоо хоногт авсан сорьцнуудын 30 гаруй хувь нь омикроны BQ1.2 дэд хувилбар байгаа бол BF7-ийн тохиолдол 8 хувь болтлоо өссөн байна. Үлдсэн нь ВА 5.2 гэх хувилбар байгаа" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top