КОВИД 19 | Нийт 110 тохиолдол шинээр батлагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, Томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

"Ковид 19" цар тахлын 44 дэх долоо хоногт Монгол Улсын хэмжээнд 700 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс сүүлийн 24 цагт  /2022.11.11/ нийт 110 тохиолдол шинээр батлагдсаны 63 нь Улаанбаатар хотод батлагджээ.

ХӨСҮТ-д 325 хүн энэхүү өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн зургаа нь эрчимт эмчилгээний тасагт, маш хүнд оноштойгоор  эмчлүүлж байгаа бол 45 хүн хүнд оноштойгоор эмчилгээ хийлгэж байна.

Манай улсад бүртгэдсэн ковидын шинэ хувилбарууд нь өмнөх тохиолдлуудтай ижил хэлбэрээр халдварлаж, эрсдэлт бүлгийн буюу хүнд өвчтэй хүмүүст хавсарсан байдлаар халдварлаж, хүндрүүлж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top