Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн /2022.11.18/ хувьд "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, эмнэлзүйн онцлог, ор зохицуулалтын менежмент, томуу томуу төст өвчний тандалтын мэдээ, вирусын онцлог, томуугийн вакцин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус мэдээлэл өгсөн юм.
"Ковид19" цар тахал ДЭЛХИЙ ДАХИНД: Номхон далайн баруун бүс нутагт Омикрон хувилбарын дэгдэлт маш хүчтэй илэрч байна. Тэр дундаа БНСУ-д хамгийн их тохиолдол бүртгэгдээд байгаа бол дараагаар нь Япон улс орж байгаа ажээ. Манай урд хөршийн хувьд ковидын дэгдэлтээрээ тавдугаарт бичигдэж байгаа юм. БНСУ, Япон зэрэг орнуудад Омикроны дэд хувилбарын дэгдэлт идэвхжиж, оргил үедээ явж байгаа бол БНХАУ-д оргил үзүүлэлт буурах төлөвтэй байгаа ч өдөрт илэрч буй тохиолдлын тоо буурахгүй хэвээр байгаа юм.
Түүнчлэн манай улсад бүртгэгдээгүй XBB, XBC зэрэг шинэ хувилбарын тохиолдол бусад улс оронд тодорхойлогдоод байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Тодруулбал, аравдугаар сарын сүүлчээр Филлиппиний Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" халдварын Омикроны дэд хувилбар болох XBB, XBC зэрэг шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )