Коронавируст халдварын тоо долоо хоногт 1192-т хүрэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн /2022.11.18/ хувьд ковид 19 цар тахлын нөхцөл байдал, эмнэлзүйн онцлог, ор зохицуулалтын менежмент, томуу томуу төст өвчний тандалтын мэдээ, вирусын онцлог, томуугийн вакцин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус мэдээлэл өгсөн юм.

"Ковид 19" цар тахлын 45 дахь долоо хоногт манай улсад коронавируст халдварын 1192 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 320 тохиодлоор нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.

Түүнчлэн сүүлийн үед иргэд PCR-ийн шинжилгээ өгөх нь нэмэгдсэн бөгөөд энэ нь өмнөх сараас 0.5 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.243.186) 2022 оны 11 сарын 18

Цаашид тоолоод байх юм уу? Ямар эмчилгээ байна. Ямар шинж тэмдэгээр илэрч байна. Хүндэрвэл яах юм. Эрүүл мэндийн зөвлөмж ч гаргахгүй юм аа. Ард түмэн юу гэх бол гээд хүлээгээд байх юм аа даа.

0  |  0
Top