Буриад цэргүүд өдрийн 53 ам.долларын цалинтай байлддаг

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Буриадын Улаан-Үд хотын Хөдөө аж ахуйн академи албан ёсны сайт дээрээ Украины дайнд гэрээт цэргээр явах сайн дурынхныг бүртгэх зар тавьжээ.

Зард бичсэнээр гэрээт цэрэг өдөрт 53 ам.долларын цалинтай. Идэвхтэй байлдаанд оролцсон өдөр 8 мянган рублийн нэмэлттэй гэнэ.

Ийм зарлалууд Улаан-Үдийн нийтийн унаанд ч тавигджээ.
 

Гэрээт цэргүүд цалингаас гадна нэмэлт орлоготой. Дайсны онгоц, танк сөнөөвөл 300 мянган рубль, нисдэг тэрэг устгавал 200 мянга, байлдааны машин 50 мянган рублийн шагналтай ажээ. Хүнд даалгавар биелүүлсэн, гавьяа байгуулсан цэрэг 100 мянган рублийн шагнал хүртэнэ.

Улаан-Үд хотын Хөдөө аж ахуйн академийн төсгөгчдөөс одоогийн байдлаар Баир Ринчинов, Амгалан Хумаев, Шарип Тарбаев, Денис Цыренов, Аржаан Хомушка гэсэн таван байлдагч Украинд амиа алдаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балайдэмийрийч (89.204.155.106) 2022 оны 08 сарын 15

53 долларын амь насны үнэлгээтэй айн

1  |  0
Зоч(103.161.242.96) 2022 оны 08 сарын 09

Эх орноос нь гадагш явуулахгүй хорьж цагдаад ,дайнд явахаас аргагүй байдалд оруулахаар гэр орноо тэжээхийн үүднээс ...

0  |  1
Зоч(103.141.250.4) 2022 оны 08 сарын 09

Өдрийн 150 мянган төгрөгийн төлөө хүн алахаар явж байдаг дүүрсэн залхуу хүмүүс вэ? оросын Буриадууд ажилсаг, хөдөлмөрч гэдэг нь орос ардын үлгэр байсан нь амьдрал дээр илчлэгдэв ээ. Ажил олдохгүй байвал гадаад явж ажил хийхэд яадаг байна аа,Хорвоо дэлхий уужим ,хийх ажил их дээ.

0  |  3
Top