Украины дайнд Буриадын 235, Москвагийн 14 цэрэг амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

Оросын Медиазона агентлагаас Би-би-си болон сайн дурынхантай хамтран, Украины дайнд амь алдсан ОХУ-ын цэргүүдийн талаар мэдээлэл цуглуулж байгаа билээ. Мэдээллийг ОХУ-ын БХЯ-ны албан мэдээ болон олон нийтийн сүлжээ, орон нутгийн захиргаа, гэр бүлийнхний пост зэргээс авч байгаа юм.

ОХУ-ын БХЯ-наас амь үрэгдсэн цэргүүдийн талаарх мэдээллийг хоёрхон удаа зарласан нь гуравдугаар сарын 2 болон 25-ны өдөр. Зургаадугаар сарын 1-нээс эхлэн дайны тактикаа өөрчилж, бараг хохирол хүлээхээ больсон гэж зарлаад байгаа. Харин сураггүй алга болсон цэргийн тоо тодорхойгүй хэвээр.

Наймдугаар сарын 12-ны байдлаар Оросын 5507 цэргийн албан хаагч Украинд алагдсан гэдэг тооцоо гарчээ. Ихэнх нь бага үндэстэн, ястнууд байгаа нь гадаадын шинжээчдийн анхаарлыг татсан. Тэд дайнд яагаад олноор амь үрэгдэж байгаа шалтгаанд тухайн нутагт ажилгүйдэл их, ядуурлын түвшин өндөр, цэргийн анги ихтэй гэдэг нөхцөлүүд тооцогдсон байна.

ОХУ-ын хүн амын 80 хувь нь орос үндэстэн, ихэнх нь үнэн алдартны шашинтан ч Украинд үрэгдсэн цэргүүдийг исламын шашинт Дагестан 267 цэргээр, буддын шашинт Буриад улс 235 цэргээр тасархай тэргүүлж байна. Харин нийслэл Москва 14, Санкт Петербург 37 цэргээ л алджээ.

5507 амиа алдагчаас 921 нь офицер. Хурандаагаас дээш цолтой офицер 107 байгаа бөгөөд армийн командлагчийн орлогчийн тушаалтай хоёр хошууч генерал дайны талбайд үрэгджээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргнг(192.82.67.210) 2022 оны 08 сарын 18

хогийн Орос яргачин Путины ажил

0  |  0
dainii too barimt(139.5.218.211) 2022 оны 08 сарын 17

orosiin hohirol 5507 gedeg bol barag vnen too shuu. svvliin ved orosiin hohirol mash baga bgaa ni esergvvtsel vzvvlj bui gazar behelsen gazariig bol puujin ih buu niseh ongots dronoor bombogdoj puujindaj baij ybgan tseregee oruulij bna.orosuud odort 45000-50000 udaa ih buu puujingaar buudaj bhad ukrainuud dongoj 4500 udaa l gej bna. iim bhad hohirol hen ihtei baih be de.ukrainii hohiroliig baruund bas orosuud 0.2 say hvn vhsen gej heleed bna. ene vnend ih oirhon too shuu. ukrainihan oorsdoo odort 700-900 tsereg nas barj bna geed bna..orosuud tseregiin bairlaliig puujindaj niitee

1  |  0
ene toog sain harval(139.5.218.211) 2022 оны 08 сарын 17

buriad ulsd 0.9 say hvntei hvn amiin dongoj 31 hubi l buriaduud byui dongoj 320000 hvn bii shuu. ter nas barsan 235 hvnii 30 hubi ni buriad baih bolomjtoi l doo. orosiin niit nas barsan tseregiin toog bol vnen gej bodoj bna. deer yagaad oros bish tsereguud ih vhej bna geheer ted oros helendee muu tul ybgan tseregt ih baidag yuamaa.puujint tsereg ih buu zenit niseh hvchind bol orosuud ih bii bolohoor teree.

1  |  0
Хха(66.181.161.90) 2022 оны 08 сарын 18

5507 гэнэ үү , амиа алдаж шархадсан цэргийн тоо аль хэдийн 80,000 д хүрчихсэн тууж явааг одоо юу гэх үү , зөвхөн 3 хоногын өмнө л гэхэд 100 гаруй цэргийг himars аар ганцхан газар нухчихлаа

0  |  2
fucker(103.14.36.250) 2022 оны 08 сарын 17

шаах юмаа, хэдийн 50к гарчаад байхад

0  |  1
иргэн(139.5.218.185) 2022 оны 08 сарын 17

Дагестан, Буриадаас 500 гаруй, Москва, Питерээс 50 гаруй цэрэг алуулжээ. Нэмэлт тайлбаргүй.

0  |  1
Ааааа(202.21.108.24) 2022 оны 08 сарын 17

дайны эхэнд Буриадын залуу хөвгүүд үнэндээ балчирдсаан. Ээжийнхээ өврөөс гараал дайнд орчихсон нь тэр. Тэд самгардсан, юу хийхээ ч мэдэхгүй бсан, бууж өгөөд алуулж блаа. Тэгээд залуу буриадуудыг хойш нь татсан. Харин баавайнууд бол хашир бурхи шиг одоо ч үзэж бгаа. Зарим цөстэй хөвүүд ангидаа үлдэж байлдсаар л бна. Буриадууд эхэндээ зоригтой орсон ч жаахан тиймэрхүү юм болсон нь үнэн. Мэргэжлийн цэрэг гэдгийн онцлого үүн дээр гарч бна. Цэргийн албанд олон жил гэрээгээр алба хаасан албан хаагчаас дөнгөж татагдсан хүүхдүүд дутуу нь тодорхой.

1  |  2
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 17

Shal hudallaa medeelel tsatsaad baih uym.

0  |  1
зочин(103.57.92.129) 2022 оны 08 сарын 16

эх орны дайн биш хэн явахав дээ зүгээр хөлсний цэргүүд ажилгүйчүүд л яваад байгаа юм биш үү ардчилсан солонгос дайнд зуун мянган цэрэг явуулья гэсэн гээ биз дээ армиа хооллож чадахгүй болсон юм биш үү

1  |  0
Hah(192.82.74.60) 2022 оны 08 сарын 15

Zindaagiihan adminuud gej vnen dvp delhiin medeellees hol tasarchihsan zun bilgeeree tuudag nuhud bh yuma. Eswel ih zalhuu nuhud bdg bha darga ni gej bvr neg nvdeereech tooj ene hediinhee oruulsan yumiig tooj hardaggvi 7honogiin normoo l bielvvlsen bol bolchij gej tootsdog bh

0  |  0
Хахх(192.82.74.60) 2022 оны 08 сарын 17

Дор хаяж Буриадаас 2350 гээч . Орсоос 14000 гээч

1  |  6
Зоч(103.161.242.160) 2022 оны 08 сарын 17

Хөөрхий буриадууд. Орос ч хайрлахгүй юмаа. Монгол улсын хил дээр гранд отрядархуу юм тавьчихаад баригдсаныг нь шууд дайны талба уруу хөөж байгаа сурагтай...

3  |  3
Зоч(192.82.75.135) 2022 оны 08 сарын 17

Тоо худлаа хэлдэггүй,бага үндэстнүүдээ устгах орос бодлого.гэтэл ийм зүйлийг дэмждэг Сүхгэрэл,Увс аймгийн Өмнөговь сумын засаг дарга мэтийн амьтад байгаа нь жигшмээр

6  |  5
Top