COVID-19: Түвд, Шинжаан-Уйгарт халдвар нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний Ням гарагт эх газрын Хятадад 2312 дотоодын халдварын тохиолдол илэрснээс хамгийн олон нь Хайнань муж байлаа.

Хайнаньд нийт 1162 халдвар илэрсэн бол Түвдэд 523, Шинжаан-Уйгарт 343 тохиолдол бүртгэгджээ.

Мөн өдөр нийт 128 хүн эмнэлгээс гарсан бөгөөд нас баралт бүртгэгдсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top