В.Путин Ким Жон Унд баярын цахилгаан илгээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Солонгосыг чөлөөлсний 77 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ.

Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр баярын цахилгаандаа Путин хоёр улсын хооронд эртнээс найрамдал, хамтын ажиллагааны уламжлалт сайн харилцаа байсныг онцлоод ОХУ, БНАСАУ сайн хөршийн харилцаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Ким Жон Унд эрүүл энх сайн сайхныг, солонгос ард түмэнд хөгжил дэвшил хүсэн ерөөсөн ажээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун долоодугаар сарын 28-нд АНУ-тай байлдахад бэлэн гэдгээ мэдэгдэж, Өмнөд Солонгосын арми халдан довтолбол устгах болно гэж зарласан билээ.

Одоогийн байдлаар Хойд Солонгос Украинаас тусгаарласан Луганск, Донецкийн БНУ-дыг хүлээн зөвшөөрсөн цөөхөн хэдэн орны нэг болоод байгаа. Тус улсуудын дайны дараах бүтээн байгуулалтад солонгос ажилчдаа илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төр(202.126.88.165) 2022 оны 08 сарын 15

2 улаан коммунистууд хамтдаа байх нь хөөрхөн байна шүү

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 15

ANU ad anhaaruulsan shvv.Hyatad Oros Solongos 3 uls dahin dahin medegdel hiiseer baigaa shvv.ANU baidag Mongolchuud eh orondoo irsen ni deer dee.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 08 сарын 15

Hvsesen hvseegvi.ANU uursuduu Hyatad Oros.Hoid Solongosiin daramtalsaar baigaad ene 3 ulsaar oiroltsoi dalaidaa tsereg baahan atomiiin bumbug hayalulj dalaid jiveh vildellee hiij bna daa.

0  |  0
Top