ОХУ-ын Буриадад коронавирусний халдвар эрс нэмэгдсэнтэй холбогдуулан, тус улсын COVID-19-тай тэмцэх тусгай штабаас өнөөдрөөс эхлэн нийтийн тээвэр, эмнэлэг, олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх журмыг сэргээлээ. Мөн ойрын үед Засгийн газраас ковидийн ямар хорио, хязгаарлалт тогтоохоо зарлахаар болжээ. Буриадад ковидийн хязгаарлалт, амны хаалт, ариутгалын журмаа зургаадугаар сарын 1-нд цуцалсан билээ.
Буриадын Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова “Амны хаалт зүүхийг уриалах биш заавал зүүх журамтай болсон. Вакцинжуулалтыг эрчимжүүлнэ” гэж мэдэгдлээ.
Буриадад халдварын нөхцөл байдал энэ сараас эхлэн хүндэрсэн. 5-6 дугаар сард өдөрт 10 тохиолдол илэрдэг байсан бол сүүлийн үед дандаа зуу давж байгаа. Өмнө нь ковидоор өвдөж байгаагүй болон вакцин тариулаагүй иргэдийн дунд халдвар маш их гарч байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )