В.Путин “Баатар Эх” цолыг сэргээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Олон хүүхэдтэй өрх айлыг дэмжих” хуулийг өөрчлөн, хуучин ЗХУ-ын үед байсан “Баатар Эх” цолыг сэргээснээ зарлалаа. Энэхүү  одонгоор шагнуулсан ээжид нэг удаа сая рубль олгох юм. Шинэ хуулиар Баатар Эх цол нь Улсын баатар, Хөдөлмөрийн баатар цолтой ижил Төрийн дээд шагнал болж байна.

Баатар эх одонг 1944-1991 онд олгож байсан бөгөөд арваас дээш хүүхэд төрүүлж, үрчилж, өсгөн бойжуулсан эхчүүдэд олгодог байв.

Энэ удаад ч арваас дээш хүүхэд өсгөсөн, төрүүлсэн, үрчилсэн эхэд олгоно. Гэхдээ автоматаар шууд шагнахгүй. Арав дахь хүүхэд нь нэг нас хүрэхэд, гэхдээ бусад есөн хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдолд олгоно. Харин аль нэг хүүхэд нь эх орныхоо төлөө байлдаж амиа алдсан, алан хядах ажиллагаанд өртсөн, сураггүй алга болсон бол амьд байгаад тооцох гэнэ.

Өнгөрсөн зургаадугаар сард В.Путин “ОХУ-д төрөлт эрс багасч, ажиллах хүчний хомсдолд орлоо” гэж мэдэгдэж байсан билээ. Орост 2019 оноос эхлэн төрөлтийн тоо багассаар энэ онд өнгөрсөн жилээс 9,6 хувь цөөрсөн гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tun zov do.(139.5.218.211) 2022 оны 08 сарын 17

dood hoer mald helehed odoo delhiid baruun evropiin bvh orond hvn am ni tsoorch hvvhed baga torj mohoj bui tul tsagaach abch bgaa sh de. ta nariin shvteend ypond jil bvr hvn am ni 470000 horogdoj dongoj 0.8 say hvvhed torohod 1.2 say hvn vhej bna.solongosd osolt ni zogsoj hvn am ni nodingoos buurch ehelsen za. hyataduud odoo jil bvr horogdoj ehelsen de.neg hvvhed bodolgoo oorchilood nemer algaa da. iimees putinii zov za..

1  |  1
Зоч(103.161.242.161) 2022 оны 08 сарын 17

Хэ .хэ..дайнд явуулах цэрэг эрсийн тоо нь багасч байгаа юм байна даа...

0  |  2
f(202.126.89.109) 2022 оны 08 сарын 17

ха ха

0  |  2
Top