ОХУ-ын Коммунист нам: Монгол бол найдвартай түнш

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Энэ өдрүүдэд Буриадад ОХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэд тэргүүн Д.Г.Новиков ажиллаж байна. Түүнтэй орон нутгийн Ариг Ус телевиз уулзан ярилцжээ. Ярилцлагаас Монголтой холбоотой асуулт, хариултыг нь сонгон авч, орчуулан хүргэж байна.

- Дмитрий Георгиевич, Та Төрийн Думын Олон улсын харилцааны Байнгын хорооны орлогч дарга. Манай Буриадын хувьд хөрш Монгол улс бол маш чухал түнш. Монгол, Буриадын харилцаа гаднаас харахад бүх юм сайхан мэт харагдав ч үнэндээ нэг их хөгжөөгүй байгаа нь үнэн. Одоогийн нөхцөлд энэ тал дээр анхаарал хандуулах хэрэг, шаардлага байгаа юу? Та юу гэж үзэж байна?

– Буриад төдийгүй ОХУ-ын хувьд ч Монгол улсыг уламжлалт стратегийн түнш, холбоотон гэж үзэх ёстой. Энэ бол маш чухал. Нэгдүгээрт, түүхэн өв, эртний харилцаа байна. Хоёрдугаарт, би хэдэн жилийн өмнө Бээжинд болсон дэлхийн улс төрийн намуудын чуулганд оролцсон юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин илгээмж илгээн, олон сонирхолтой яриа болсон. Монголоос улс төрийн таван намын төлөөлөгч ирсэн байлаа. Бүгд л манай Коммунист намын төлөөлөгч нар дээр ирж, танилцан, “Нам хоорондын зөрчил, үзэл бодлын ялгаа бий ч Оростой харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Харилцаа хангалтгүй байна” гэж мэдэгдэж байлаа. Манай Коммунист намаас Монголтой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд манайд ОХУ дорно зүгт хандах ёстой гэж үздэг болсон. Тэгвэл энэ яриагаа бодит ажлаар баталгаажуулах шаардлагатай. Дэлхийн эдийн засгийн хориг, Барууны орнуудтай хийж байгаа зөрчилдөөн бүгд л биднийг Дорно зүгийн түнш, найзуудтайгаа идэвхтэй хамтран ажилла гэж харуулж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол улс манай цорын ганц найдвартай түнш байсныг сануулъя. Их Британи, АНУ-гаас илүү холбоотон байсан. Тэд Зөвлөлтийн цэргийг хангахын тулд байгаа бүхнээ зориулж байлаа. Энэ бол маш чухал зүйл.  Монгол Улс Германы фашизм, Японы милитаризмыг ялахад том үүрэг гүйцэтгэсэн. Коммунист намаас Ази-Номхон далайн бүс нутагт харилцаа холбоогоо хөгжүүлэхийн тулд бүхнийг хийх болно.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.174) 2022 оны 09 сарын 02

Орос улс гүй Монгол улсын тусгаар тогтнол гэж юу байхав дээ.Тусгаар улс болгож хөгжүүлж өгсөн Орос улсад хамтын ажиллагаагаа улам их хөгжүүлээрэй гэж хүсэж байна.

0  |  0
Зочин(59.153.114.155) 2022 оны 08 сарын 25

Орос бол Монголчуудын хамгийн итгэлтэй түнш мөн шүү! Манай улсуудын түүхэнд аль алинд нь оноо, алдаа бий. Гэхдээ оноо нь илүүг түүх харуулдаг. Орос хэзээ ч монголруу цэргийн түрэмгийлэл үйлдэж байсан удаагүй. Ардын хувьсгал (1921) Японы дайны үеэр манай Засгийн газрын хүсэлтээр цэргүүд ирж монголын армитай хамтран гадны дайн түрэмгийллээс хамгаалсан. Барууны суртал ухуулгын боол болж хөршүүдээ гүтгэх доромжлох нь бидэнд хэзээ ч сайныг авчрахгүй! Бас хэзээ ч ану, барууныхан Монголд Оросууд шиг сэтгэлээр хандахгүй!

2  |  1
Иргэн(59.153.114.155) 2022 оны 08 сарын 21

Оросууд булааж авсан нутаг гэхээсээ манай урагшгүй Богдтон, хаад ноёд газар нутгийнхаа хэсгийг ӨРӨНД ӨГСӨН л юм билээ ш дээ! Түүнийг гуйвуулан газар нутгийг Оросууд түрэмгийлээд авчихсан юм шиг ярих нь утгагүй! ЭНЭ ҮНЭНИЙГ ҮЕИЙН ҮЕД САНАЖ, ХАР УХУУЛГААС СЭРГИЙЛЖ ЯВ !!!

0  |  1
Мн(192.82.89.142) 2022 оны 08 сарын 21

Эхлээд Монголын түүхийг булааж дараа газар нутгыг нь булаах санаархал тай дайснууд зөвхөн Хятадаар хязгаарлагдах больсон гэдгийг монголчууд үеийн үед сэрж санаж яв

1  |  2
Зочин(192.82.89.142) 2022 оны 08 сарын 20

Орос бол монголын номер нэг түнш мөн Хятадтай ч зохих хэмжээнд мөн 3 дагч орнуудтай ч зохих хэмжээнд харилцан түншлэш байдаг гэхдээ сүүлийн үед Оростой муудалцуулах гэсэн явуулга гадны жишээ нь пан туркизм Казахстан болон бусад хатгагч нараас идэвхитэй орж ирж ялангуяа залуучуудыг турхирч хатгах бодлого явуулахыг үгүйсгэх аргагүй монголчууд элдэв суртал явуулгад авталгүй болгоомжтой байх ёстой мэт санагддаг

3  |  0
иргэн(202.126.89.50) 2022 оны 08 сарын 20

Орос , Хятад 2 их Монголын газар нутагыг хамгаалж байдаг . Санаа зоволтгүй цаг нь болохоор эргүүлээд л авчихна . Дотоод хувалзнууд чинь аяюул болоод байна үндсэн хуулиар хэн дуртай хольцтой нөхдүүд тоголдог цаг үе ирчихэж энэ бол барууны гэх даалгавар байх

1  |  0
Соном(66.181.161.67) 2022 оны 08 сарын 25

Орос Монголын найрамдал мандтугай. Оросын эсрэг бичиж байгаа энэ нэг хэдэн бичээчид үгээ бодоорой . . Та нар шиг юмнууд Орос гүрнийг сөхрүүлж чаддаггүй юм. Да здраствуйет дружба

4  |  1
Азаа(64.119.24.175) 2022 оны 08 сарын 21

Соц үед Монголчуудыг жинхэнэ ХОНЬ шиг байлгасандаа үгсөрж болохгүй бүх алван газар Орос зааварлагчтай

0  |  7
Монгол хүн(202.179.21.206) 2022 оны 08 сарын 21

Орсуудад итгээд хэрэггүй Тэнэг иванууд зайл2

4  |  8
зочин(139.5.216.186) 2022 оны 08 сарын 20

Одоо хангалттай л хоосон яриа сонслоо. Тэгээд бодит зүйл хэзээ хийх вэ?

0  |  2
Монгол (103.229.121.173) 2022 оны 08 сарын 21

ОРОСУУД БИД ЕВРОП ХҮМҮҮС АЗИ ЗҮҮН АЗИ ХЭРЭГГҮЙ ГЭЭЛ ХОРМОЙГОО ШУУГААД БАРУУН РУУ ГҮЙГЭЭД БАЙСАН НӨГӨӨДҮҮЛ НЬ КОНДОМ ШИГ ХЭРЭГЛЭЭД ХАЯЧИХЛАА ОДОО НААШАА ДОРНО ЗҮГРҮҮ ХАРЖ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ ТЭНЭГ ИВАНУУД ККК

9  |  8
(122.201.21.46) 2022 оны 08 сарын 20

Иван хужаа хоёр адилхан сдакууд

5  |  7
Chaaldaa(90.129.203.115) 2022 оны 08 сарын 21

Shaalda tegeed ter ahan duusiin hariraa gargal da lalruud chin. Gangsaardhaaraa l mani hediige sanadiimuu.

6  |  4
tun zob heljee.(139.5.218.211) 2022 оны 08 сарын 21

bid orostoi tvvhen hariltsaatai shuu.

9  |  7
Зоч(192.82.75.135) 2022 оны 08 сарын 21

Буцахдаа зална гэдэг шиг ,эднээс холхон байсан нь өлзийтэй

Эмээ(202.21.108.249) 2022 оны 08 сарын 21

Зөв дүгнэлт өгсөнд талархаж байна

8  |  6
yes(66.181.160.60) 2022 оны 08 сарын 21

тийм шүү

7  |  5
Top