Өвөр Монголын Манжуур хотын захиргаа энэ сарын 16-ны Мягмар гарагийн шөнөөс хатуу хөл хорио тогтоосон. Учир нь тэр өдөр Манжуурт коронавирусний халдварын нэг тохиолдол илэрсэн юм. Одоо хотын иргэдийг бүх нийтийн шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хотоос гарах, орох хөдөлгөөнийг хаасан.
Гэхдээ Манжуураас ОХУ-д ачаа илгээх, тээвэрлэх ажил хэвийн явагдаж байгааг Чита хотын Гаалийн газраас мэдээллээ. Олон улсын Забайкальск боомт Хятадаас ачаа хүлээн авсаар байгаа бөгөөд цаашдаа ч үйл ажиллагаа зогсох аюул байхгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )