Буриадын нийслэл Улаан-Үд хотын Юбилейный цэцэрлэгт хүрээлэнд их хэмжээний тагтаа үхсэн байгаа нь Оросын олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан.
“Алхам бүрд л үхсэн тагтаа тааралдаж байна. Хүүхдүүд тоглодог парк шүү дээ. Яагаад тагтаа үхсэн бэ гээд л хүүхдүүд асуугаад хэцүү байна” гэх зэргээр бичиж байв.
Ингээд хотын захиргаанаас Мал эмнэлгийн шинжээчдийг илгээн, шинжилгээ хийлгэжээ. Үхсэн тагтаанаас авсан сорьцоос үзэхэд халдварт өвчнөөр өвдөөгүй байсан байна. Харин давсны илүүдлээс болж үхсэн гэсэн онош гарчээ.
Буриадын Мал эмнэлгийн удирдах газраас иргэдийг чипс, хар самар зэрэг давслаг зүйлээр тагтаа хооллохгүй байхыг уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )