Жо Байден бүрэн эрхийнхээ 580 хоногийн 228-д нь амарчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 228 хоног амарсан тухай Бүгд найрамдах намын Үндэсний хороо мэдэгджээ. Энэ онд гэхэд тэрбээр 93 дахь хоног амарсан гэж тус хороо онцолсон байна.

Жо Байден 2021 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсан ба төрийн тэргүүний албан тушаалыг 19 сар буюу 580 орчим хоног хашиж байна. Цагаан ордны тэргүүн 150 хоног Делавэр мужид амарчээ.

Сэтгүүлч Марк Ноллерагийн тооцоолсноор, Доналд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 132 хоног, Барак Обама 38 хоног, Жорж Буш 100 хоног амарч байжээ. Байден амралтын өдрүүдээ Вашингтон хотоос 190 км зайд орших Рехебот-Бич хотод /Делавэр муж/ голдуу өнгөрүүлдэг байна.

Цагаан ордны тэргүүн нар зуны улиралд амрах уламжлалт тогтжээ. Жорж Буш Техас дахь эдлэндээ амардаг байсан бол Обама Атлантын далайн Мартас Винярд арал дээр гольф тоглохыг илүүд үздэг байсан аж. Харин Доналд Трамп Нью Жерси муж дахь хувийн гольфийн клубт амралтаа өнгөрүүлэх дуртай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top