Флорида мужийн их сургуулийн эрдэмтэд “Perseverance” аппаратын тусламжтай Ангараг гарагийн уулын чулуулагт усны элэгдлийн ул мөр илрүүлжээ.
Эл ул мөрт амьд бие бий эсэхийг судлах зорилгоор НАСА агентлаг чулуулгийн дээжийг дэлхий руу авчрахаар төлөвлөж байна. “Science Advances” сэтгүүлд бичсэнээр, дээжийг Эзеро тогооны ёроол болон нэгэн үед эртний нуурт цутгадаг байсан ширгэсэн голын бэлчрээс авсан байна. Дэлхий дээр бол ийм газар амьдрал цэцэглэж байдаг тул чулуулгийн дээжид Ангараг гарагийн эртний амьд организмыг ул мөр олдож магадгүй гэсэн горьдлого тавьж байна.
“Perseverance” хөлөг Эзеро тогоонд 2021 оны хоёрдугаар сард буусан билээ. Одоогийн байдлаар, эрдэмтэд тогооны ёроолын геологийн бүтцийн мэдээлэл аваад байна. НАСА агентлаг Европын сансар судлалын агентлагтай хамтран эдгээр дээжийг 2033 онд авчрахаар тооцоолж байна. Үүний тулд Ангараг гарагаас хөөрч, тойрог зам дахь сансрын хөлөгтэй холбогдох чадвартай анхны хөлөг онгоц бүтээх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
БОЛОР ОО ЖААХАН ЗӨВ БИЧВЭЛ БОЛОХ УУ? ЖИШЭЭ НЬ : ЧУЛУУНЫ ДЭЭЖ БАЙЛГҮЙДЭЭ ТА БОЛОХООР / ЧУЛУУГИЙН ДЭЭЖ / гэхээр нэг л эвгүй юмаа