Тайванийн хоолойд АНУ, БНХАУ-ын цэргийн хөлөг онгоц оржээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Тайванийн Зэвсэгт хүчин өнгөрсөн ням гарагт /2022.08.28/ БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 23 цэргийн нисэх онгоц, найман хөлөг онгоц Тайванийн ус болон агаарын орон зайд орж ирэхийг бүртгэсэн тухай мэдээлжээ.

Энэ үеэр гурван сөнөөгч “J-11”, нэг “Су-30”, хоёр “J-10”, хоёр “J-16”, “Wz-10” нисдэг тэрэг, “Y-8” нисэх онгоц Тайванийн хоолойн дундын зурвасыг давсан байна. Тайванийн Зэвсэгт хүчин нөхцөл байдлыг ажиглуулахаар агаарын эргүүлийн онгоц хөөргөж, анхааруулга өгснөөс гадна зенит, пуужингийн системүүдээ байн зүг чиглүүлсэн байна.

Үүнээс нэг хоногийн өмнө буюу бямба гарагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр хөлөг Тайванийн хоолойн олон улсын усан хилээр оржээ. “Chancellorsville”, “Antietam” хөлгүүд Тайванийн хоолой орчмын бүсэд ээлжит маневр хийсэн байна. Ийм ажиллагаа 8-12 цаг үргэлжилдэг байна.

Үүнтэй холбогдуулан Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ байлдааны өндөр бэлэн байдалд хөлгүүдийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглалт хийсэн тухай ХАЧА-ийн Зүүн бүсийн цэргийн командлалын төлөөлөгч Ши И мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top