Тайванийн цэргүүд Хятадын Ардын чөлөөлөх армийн дрон руу анх удаа гал нээжээ.
Нисдэг аппарат Жиньмэнь арлуудад ойртсон тухай Тайванийн мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. Дрон Жиньмэнь арлуудын нэг болох Эрдань аралд ойртож ирэхэд Тайванийн цэргүүд гал нээжээ. Үүний дараа дрон чигээ өөрчилж, Хятадын Фужян мужийн эргийн Шямэнь хотын зүгт чиглэсэн байна.
Өмнө нь Хятадын дрон Тайванийн хяналтад байдаг арлууд руу ойртож ирэхэд Тайванийн цэргүүд сэрэмжлүүлэх дохионы пуужин харвах эсвэл радио сэрэмжлүүлэг өгдөг байжээ.
Хятадын Фужян мужтай ойр байрладаг Жиньмэнь арлууд Тайванийн мэдэлд байдаг. Харин эх газрын Хятад эдгээр арлуудыг Куанжоу хотын тойргийн нэг хэсэг гэж үздэг байна. “South China Morning Post” хэвлэлд бичсэнээр, 1950-иад оноос хойш эх газрын Хятадын нэг ч цэргийн онгоц Жиньмэн арлуудыг тойрч, нислэг үйлдэж байгаагүй ч АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчилснаас хойш Хятадын дронууд тус арлууд руу чиглэсэн нислэг үе үе үйлдэх болжээ.
Сэтгэгдэл ( 0 )